Wednesday, October 13, 2010

ГЕОПОЛИТИК

Геополитикийн тухай та бүхэн юу мэдэх вэ? 
Геополитикийн ойлголтыг орчин үед ашиглахдаа түүний олон талт ач холбогдлыг ерөнхий гурван төлөвт хуваадаг.
1.    Ертөнцийг үзэх үзэл санааны шинжтэй бас орон зай дахь үндэсний сонирхлын олон улсын бодлогын батлан хамгаалах чиглэл буюу түрэмгийлэхэд үндэслэгдсэн үзэл санааны сургааль номлол юм.
Ийм байдлаар геополитик нь янз бүрийн нэр хэлбэрээр хүн төрөлхтөний түүхийн эрт үеэс мэдэгдэх болсон.
2.    Дэлхийн хуучин гүрнүүдийн аль хэдийн эзэлсэн ба эзэмшлийн хүрээнд үндэслэсэн шинэхэн түүхийн улсууд ард түмний олон улсын бодлогын практик стратеги болсон олон улсын харилцааны шинжтэй.
3.    Геополитик бол тухайн улс ард түмний хөгжил үйл ажиллагаа газарзүйн оронзайн нөхцөлөөс хамаардаг. Олон улсын харилцааг судалдаг өвөрмөц арга , ангилалын системтэй олон салбар ухааны талбар дээр бүрэлдсэн ойлголт юм. Үүнээс үзэхэд геополитик  нь 20-р зууны эцсээр системтэйгээр бүрэлдэн шинжлэх ухаан болсон.

Геополитик  гэсэн ойлголт нь нэлээд өргөн хүрээгээр тайлбарлагдана. Энэ шинжлэх ухаан нь өөрийн хэлбэр төрх , шинж чанар байхгүй экологи, ба олон улсын харилцаа , гадаад бодлого зэрэг салбаруудтай нэлээд их холилдсон байдаг.
Нартовын тодорхойлсноор өнөөг хүртэл шинжлэх ухааны бүтээлүүдэд “геополитик  “ гэсэн ойлголтыг бүрэн нарийн тооцож томъёолж чадаагүй юм.
Олон улсын харилцааны шинжлэх ухаанд 19-р зуунаас эхлэлээ тавьж 20-р зуунд хөгжсөн геополитикийг хамгийн тогтвортойгоор томъёолвол:
Газарзүй-байгалийн хүчин зүйл дээр тулгуурласан улс төрийн номлол юм.
Газарзүй – байгаль гэдэг нь нутаг дэвсгэрийн хэмжээ ба байршил , цаг агаарын нөлөөлөл , байгалийн баялаг , хүн амын доторхи арьстаны ба үндэстэний бүтэц зэргийг хэлнэ.(Н.А.Нартов)
Мөн А.Дугиныхаар геополитик гэхээр газарзүйн хүчин зүйлээр суурилсан гадаад улс төрийн бодлого мөн түүнийг судалдаг шинжлэх ухаан гэжээ.
Ф.Ратцель ( Герман ) : Түүний үзэл баримтлал нь 19-р зуунаас үүсэлтэй боловч орчин үе нь 20-р зуунд хамрагддаг.
Тэрээр төр улсыг амьд организм гэж үзэн залуу нас , цэцэглэлт , хөгшрөлт буюу бууралт гэж ангилсан.               
“ Амьдрах оронзай “ гэдэг нэр томъёог бий болгосон. Төр улс орон зайгаа тэлэх зүй тогтолд дараах  зүйлүүд ордог , соёлын нь хөгжлийн хэрээр тэлэх , улс төрийн хувьд жижиг нэгжүүдийг устгах , уусгах , нэгтгэх , төр улс тэлэхдээ мөн хөгжлийн хамгийн чухал бүс нутгаас далайн эрэг орчим , тал хөндий ерөөсөө нутаг дэвсгэрийг эзлэн авахыг хичээх хэрэгтэй гэж үздэг.
Ратцелийг мөн  геополитикийн эцэг гэж үздэг.
Р.Челлен ( Швед ) : Тэрээр геополитикийг цааш нь дэлгэрүүлсэн. Аливаа улс төрийн амьдралын доорхи таван салбарт хуваасан .
Төр улс бол : газарзүйн оронзай , ард түмэн , аж ахуй , нийгэм удирдлага ( засаг захиргаа ) хэмээн хуваасан. “Геополитик  гэж бүхэл бүтэн шинжлэх ухаан байна , оронзайд оршиж буй газарзүйн амьд бие болохынх нь хувьд төр улсыг энэ шинжлэх ухаан судалдаг” гэж анх удаа зориглон зарласан.
А.Мэхан (АНУ):Энэ эрдэмтэн далай тэнгисийн гүрэн ноёлох тухай номлосон. Дэлхийн эх газрын хойд хагас дэлхий дахины улс төрийн бодлогод шийдвэрлэх нөлөөтэй гэж үзсэн.
Хэн Римлендийг эзэмшинэ. Тэр Хартлендийг эзэмшинэ. Хэн хартлендийг эзэмшинэ. Тэр дэлхийд ноёлоно.
Римленд гэдэг нь Хартлендийн эргэн тойронд орших далайн эрэг дагуух газар нутаг юм.
Өөрөөр хэлбэл хэн далайд ноёрхоно, тэр дэлхийд ноёрхоно гэсэн санаа агуулжээ.

Далай геополитикийн гол зэвсэг бол худалдаа хэмээн төсөөлөөд цэргийн флотын үйл ажиллагаагаар худалдааны тээвэрт таатай нөхцөл хангаж өгөх учиртай энэ нь манай гаригийг бүхэлд нь хамарсан худалдааны иргэншлийг бий болгох угтвар нөхцөл болно гэж үзсэн.
Х.Маккиндер ( Англи ): Евразийг хянаж чадвал цаашдаа дэлхийг хянах газарзүйн түшиц газартай болох нь гарцаагүй гэжээ. Түүнийхээр төвд л байршилтай бол хамгийн ашигтай газарзүйн байрлалтайд тооцогдоно. Еврази бол “Хартленд “ буюу (дэлхийн зүрх-зүрхэн газар) юм.
Евразийн геополитикийн ач холбогдлыг товчоор тайлбарлахдаа : Хэн Дорнод Европт хяналтаа тогтооно , тэр дэлхийд ноёрхоно гэж үздэг байв.
Английн улстөрийн онолч Маккиндерийн дэвшүүлсэн Хартленд.

 
Гадна хавирган сар хэлбэртэй дотоод бүсэнд : Герман , Австри , Түрк , Энэтхэг , Хятад улсууд харин гадаад хавирган сар бүсэнд Англи , өмнөд Африк , (АНУ ) , Канад улсууд оршино гэжээ.
К.Хаусхофер ( Герман ) : Далайн гаднаас тийм их хүч дэлхийд ноёлохын эсрэг эх газрын (тивийн) эвсэл байгуулж сөргүүлэхийг номлогч К.Хаусхофер нь Евразид нэн шинэ дэг журам тогтоохыг уриалан дуудсан вм. Хуурай газрын эсрэг “ тэнгисийн хүчнүүд “ тэнгисийн засаглал , эх газрын засаглалын эсрэг – гэх дэлхийн дуализмын хуулийн байрлалыг тайлбарласан.
Геополитикийн үндсэн ухагдахуунууд нь “ сонирхол “ юм. Улс үндэстэний сонирхол юунд байгааг тодорхойлоход хялбар. Сонирхолууд нь ангийн , үндэстэний , төрийн байж болно. Хэрвээ үндэстэний улс бол эдгээр сонирхолууд нь давхцдаг.
Дэлхий дээрх олон улсын амьдрал хүчтэй глобалчлалд орж байна. Тэр хэмжээгээр хүмүүс бие даасан ёс журмаа гээж , тэд бүгд өөрсдийн сонирхолоо хамгаалахыг илүү их эрмэлзэж өөрсдийн хамаарагдах ( угсаатан , шашин , анги бүлэг ) нэгдмэл чанарт татагдаж сэтгэлзүйн тааламжтай байдалд хүрдэг. Глобалчлах үйл явц бага угсаатныг нягтруулан , шашны фундаментализмыг өргөжүүлдэг.
Хэрэв төрийн сонирхолын тухай яривал олон асуудал хумигдана. Хамгийн гол нь төрийн сонирхолыг олон улсын  бичиг баримтууд бүрдүүлдэг.
Жишээ нь :НҮБ-н дүрэм , НАТО ба Оросын , Хельсингийн бичиг баримт гэх мэт. Улсын сонирхолд нөөц баазуудаа улам нэмэгдүүлэх , түүний үндсэн дээр эдийн засаг , цэрэг , санхүү , шинжлэх ухаан , техникийн ба бусад улсын хүч , хүн амын  ахуй нөхцөлийг сайжруулах , соёл , ёс суртахуун нийгмийн оюун ухаан дэвшлийг нэмэгдүүлнэ.
Улс орны газарзүйн байрлалын онцлог , дотоод улс төрийн ба нийгэм эдийн засгийн нөхцөл , үндэстэний соёл ба соёл иргэншлийн онцлог , дэлхийн хамтын нийгэмлэг дахь улс орны нэр хүндийн түвшин , энэ бүхэн нь төр улсын сонирхолын агуулгыг бүрдүүлдэг.
Үүнд газарзүй байгалийн нөөц , эдийн засгийн хүчин зүйлс онцгой үүрэг гүйцэтгэдэг. Бусад улсуудын сонирхолыг эвдэхгүй байвал улсын сонирхол шудрага байх болно.
Мэдээж амьдрал дээр эдийн засаг , санхүүгийн хүчтэй улсууд л тодорхойлдог. Улсын хүчирхэг байдал нь юуны өмнө цэргийн хүч шиг түүхээр хуваахын төлөө ямагт геополитикийн мөргөлдөөнүүд үүсдэг.
Эдийн засаг , санхүү , оюуны нөөц хуримтлагдахын хэрээр улсын хүч эдгээр элементээр хүчирхэгжиж нэмэгдэж байдаг. Улсын сонирхолууд тэдгээр буюу өөр бусад үйлчилгээг улс , ард түмэнд үүсгэж байдаг. Эдгээр үйлчлэл батлан хамгаалах , давших , эзлэх чөлөөлөх шинжтэй байж болно.

No comments:

Post a Comment