Thursday, November 4, 2010

2011 оны БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцах гадаадын оюутан сонгон шалгаруулах журам

1. Суралцах хугацаа: Хэлний бэлтгэл 1жил, бакалаврын сургалт 4 жил
※ Шилжин суралцах боломжгүй
2. Сонгон шалгаруулах салбар:
※ Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгээс сонгогдсон сургуульд солонгос хэлний бэлтгэл болон бакалаврын сургалтанд 4 жил суралцана. (Дэлгэрэнгүй мэдээллийг Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн www.niied.go.kr вэб хуудаснаас авна уу. )
※ Анагаах ухаан, шүд эрүү нүүр, барилгын салбар зэрэг 4-өөс дээш жил суралцдаг салбарт элсүүлэх боломжгүй.
3. Сонгон шалгаруулах хүний тоо: 2 хүн
4. Тавигдах шаардлага:
①     Өөрөө болон эцэг эх нь Монгол улсын иргэн байх (Солонгосын иргэний харъяалалгүй байх)
②     2011.03.01-ний байдлаар 25 нас хүрээгүй байх
③     Эрүүл мэндийн хувьд Солонгост урт хугацаагаар суралцах боломжтой байх
(жирэмсэн болон одоогоор эмчилгээ хийлгэж байгаа хүн боломжгүй)
④     2011.03.01-ний байдлаар бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх
※ 2011.04.01-ний байдлаар дунд сургуулиа төгсөх хүний хувьд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын(TOPIK) 3 дугаар шатанд тэнцсэн тохиолдолд материал бүрдүүлж өгөх боломжтой. 
⑤     Сүүлд төгссөн сургуулийн голч 80% хувиас дээш байх эсвэл сурлагаараа эхний 10-т ордог     тэргүүний сурагч байх
⑥    Урьд өмнө нь БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөрбөрт хамрагдаж байгаагүй байх
⑦    БНСУ-д бакалаврын чиглэлээр суралцахаар бүртгүүлээгүй байх
⑧    Солонгос болон Англи хэлний өндөр мэдлэгтэй байх

5. Тэтгэлэгт хамрагдах оюутны сонгон шалгаруулалт болон хэрэгжих хугацаа
2010.11.15~19 Өргөдөл хүлээн авна. (Хүлээн авах газар БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ)
2010.12.08  Өргөдлийг шалгасны дараа ярилцлаганд орох оюутнуудад мэдэгдэнэ.
2010.12.10  Ярилцлаганд орно(Солонгос болон англи хэлээр явагдана.)
2010.12.15  Эхний шалгаруулалтанд тэнцсэн оюутнуудад мэдэгдэнэ.


6. Бүрдүүлэх бичиг баримт
    Бүртгэл хүлээн авах газар: БНСУ-ын ЭСЯ
    Хугацаа: 2010.11.15(Даваа гариг) – 2010.11.19(Баасан гариг)
    Бүрдүүлэх бичиг баримт: (Маягтыг Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэнгийн www.niied.go.kr вэб хуудаснаас татаж авна уу.)
- Анкет (RD-1 Маягтын дагуу)
- Амлалт бичиг(RD-2 Маягтын дагуу)
- Өөрийн тухай танилцуулга(RD-3 Маягтын дагуу)
- Суралцах төлөвлөгөө(RD-4 Маягтын дагуу)
-Тодорхойлолт 2 хувь
(Төгссөн сургуулийн багш эсвэл захирал, харъяа байгууллагын дарга) (RD-5 Маягтын дагуу)
- Эрүүл мэндийн тодорхойлолт (Маягтын дагуу)
- Эмчээр дүгнүүлсэн эрүүл мэндийн тодорхойлолт (RD-7 Маягтын дагуу )
※Элчин Сайдын яамнаас нэр дэвшсэн тохиолдолд бүрдүүлж өгнө)
- Бүрэнд дунд боловсролын гэрчилгээ 1 хувь
- Дунд сургуулийн дүнгийн хуулбарын жагсаалтын хуулбар 1 хувь
- Өөрийн гадаад паспортын хуулбар
- Өөрийн болон эцэг эхийн иргэний харъяаллыг батлах бичиг баримтын хуулбар
- Солонгос, Англи хэлний түвшин тогтоох шалгалтын дүнгийн хуулбар (Шалгалт өгсөн хүнд хамааралтай. 2011.03.01-ний байдлаар буюу сүүлийн 2 жилийн дотор өгсөн байх)
※ Баримт бичиг солонгос болон англи хэлээр хийгдээгүй тохиолдолд заавал баталгаат орчуулгын хамт хавсаргана.

6. Тэтгэлгийн хэмжээ:
Тэтгэлгийн хугацаа: 2011.03.01~2016.02.28(Солонгос хэлний бэлтгэл 1 жил + бакалавр 4 жил)
Тэтгэлгийн хэмжээ: амьжиргааны мөнгө(сар бүр 800,000вон), сургалтын төлбөр, суурьших зардал, нутаг буцахад бэлдэх зардал, хэлний бэлтгэлийн төлбөр, эрүүл мэндийн даатгал, онгоцны зардал
7. Лавлах газар:
Материал хүлээн авах газар: БНСУ-ын ЭСЯ (Утас: 1132-1548)
Олон улсын боловсролыг дэмжих үндэсний хүрээлэн Гадаад харилцааны хэлтэс
Вэб хуудас: www.niied.go.kr
- Korean version: 정부초청외국인장학생- Q&A( 또는 공지사항)
- English version: Korean Government Scholarship Program-Q&A(or NOTIC)
Утас: + 82-2-3668-1357
Факс:+ 82-2-743-4992
Е-майл: gukje@mest.go.kr

Tuesday, November 2, 2010

Цэцэг тасрав /Өгvvллэг/

(Эрхэмсэг оршихуйн ємнє ихэмсэгхэн очсон тэр нэгэн бvсгvй vрд зориулав)

Гал тогооны бачимхан єрєєний хулдаасан шалан дээгvvр нэлий далай болсон цусан дунд vс гэзэг нь сэгсийж, хувцас хунар нь урагдсан бvсгvй ар нуруугаараа шvvгээ налан сууна.Хоёр хєл нь сєєлжиж солбисон нь амьгvй мэт харагдана. Бvсгvйн турьхан биеийг хvйтэн мэсээр хайр найргvй сийчсэн байлаа. Тэр шvvгээн дээрх утсанд хvрэх гэж байдаг чадлаараа тэмvvлсэн боловч эцсийн мєчид тvvнийгээ авч чадалгvйгээр унагаасан бололтой єрєєний тэртээ буланд цусанд хутгалдсан утасны гар хєндий дуугаран хэвтэнэ. Єєрийгєє л арай гэж дээш татан, хоёр гараараа шал тулан суужээ. Єрєєнд юмс ундуй сундуй хийгээд хэн нэгэнд тvйвээгдсэн нь илхэн. Энд нэгэн аймшигт аллагын нvд халтирам зураглал тодорч, халуун цусны эхvvн vнэр єрєєгєєр нэг тархана. Бvсгvй vе vе шазав татав хийн шаналгаат дуугаар амандаа гиншинэ. Тэр ухаан орж буй бололтой. Ямар нэгэн юм хэлэх гэсэн шиг ам нь vе vе ангалзавч цустай шvлс савирч, мєгєєрсєн хоолой нь хэржигнэн дуугарна. Зовхио арай хийн єргєж эргэн тойрноо улангассан улаан нvдээр хааяа нэг сvрхий харснаа тєдєлгvй зовхио буулгах ажээ. Харин бvсгvйн оюун санаа, энэ бие, энэ шаналалаас салангид оршиж буй бололтой vл ойлгогдом тасалданги ч гэлээ элдэв бодлыг зураглан урсгана.

“Ямар сонин юм бэ? Миний эргэн тойрон нил цус байх юм. Гарт мэдрэгдэж, нvдэнд харагдаж байна. Бvлээн байна энэ цус. Халуун ч гэмээр юм уу. Нээрээ, энэ чинь миний цус байна шvv дээ. Хоёр гар маань цусан дунд байгаа болохоор би халуун байна гэдгийг мэдрээд байгаа юм байна. Эрдэнээ намайг “Миний халуухан бvсгvй” гэдэг байж билээ. Би тэр vедээ халуухан ч байсан юм билvv хэн мэдлээ дээ. Яагаад би Эрдэнээг бодоод байгаа юм бол? Очиж, очиж ийм vедээ шvv. Тэр намайг хайрлаагvй ш дээ. Vгvй ээ, vгvй хайрласан юм байна. Бид хоёр ойлголцоогvй л болохоос. Ямар л хайрлаагvй дээ бидний дундаас тийм хєєрхєн охин тєрєв гэж. Миний охин надаас тасран унахдаа бас л ийм халуухан бvлээхэн байж билээ. Эх баригч охиныг минь гарангуут хэвлий дээр минь тавьсан юм чинь би мэдэлгvй яахав. Яг энд”

Тэр хэвлийн тус газраа аажуухан нvд гvйлгэн харлаа

“Хvvе! Энэ чинь яачихаа вэ? Цус гарч байна тэндээс. Юу билээ? Яагаад . . .?
Нээрээ, тэр намайг хутгалсан ш дээ. Эхлээд цохих шиг л болсон, би мэдээгvй. Гараа буцааж авах vед нь цустай хутга атгасан байгааг нь харсан юм байна”

Уусандаа ч юмуу, уурласандаа ч юмуу эхнэр болох энэ бvсгvй рvv улангасан дайрч єрєєсєн гараараа vсдэн дарчихаад, “Май муу гичий минь, ингээд, ингээд, ингээд чи далд ор. Ирсэн тамруугаа арилж єг муу янхан минь” хэмээн орилж, зогсоо зайгvй балбаж байсан. Тvvнийг хутгатай гараа дахин явуулахад л хутгалж байна гэж ухаарсан ч нvд нь улаанаараа эргэлдэн, цагаан шvлсээ савируулан хашгирах тэр солонгос эрийг хєєрхий бvсгvй зогсоож дийлэхээ нэгэнт єнгєрсєн байлаа.

“Яг л халуун тємрєєр хайрах шиг, хачин их хорсох шиг, гол руу нэг юм зурах шиг болсон. Орохдоо ч, гарахдаа ч яг л тийм мэдрэмж тєрсєн. Гэхдээ євдєхєєс арай ондоо ч юм шиг. Тиймээ, євдєхєєс арай єєр байсан. Євдєлтийг анх би Эрдэнээд зодуулахдаа л мэдэрсэн байх. Тэр согтуу байсан. Яагаад намайг цохисныг одоо ч ойлгоддоггvй. Бvр нvvрэн дундуур шvv. Цохиулж vзээгvй хvн бултахаа мэддэггvй л юм билээ. Аргагvй дээ би ямар Эрдэнээд очтолоо хэн нэгэнд гар далайлгаж vзсэн биш. Биеэрээ ч, сэтгэл зvрхээрээ ч шаналж байсныг бодоход тэр vед би євдєж байсан юм байна. Байхгvй хойгуур нь охиноо аваад гарахдаа хамаг бие минь тэр чигээрээ шархирч байсан байх. Хєндvvр сэтгэлээс хав халуун нулимс урсдаг юм билээ. Єнгє нь л єєр болохоос яг л энэ цус шиг халуун.
Одоо надаас яагаад нулимс гарахгvй байгаа юм бол? Хэвлийнээс цус л гараад байх юм. Бvр бургилаад . . . Булаг шиг ч юм уу. Багадаа би нэг булаг vзсэнсэн. Тэгэхэд яг л ингээд доороосоо зєєлєн гал дээр буцалж байгаа юм шиг ёроолынхоо элсийг хєдєлгєєд л бургилж байсансан”

Гэрт саяхан юу ч болоогvй мэт нам гvм болжээ. Гагцхvv бvсгvйн хvнд амьсгаа, хаа нэг эхэр татан хvржигнэх дуун сонсогдоно. Бvх юм болоод єнгєрсєн хойно нэг амар амгалан ноёлдог шиг бvсгvйд ч гэсэн саяхан болоод єнгєрсєн аймшиг одоо єєрт нь огт хамаагvй мэт. Хамаатай байлаа ч гэсэн бvсгvй яаж ч чадахаасаа єнгєрсєн. Хvн vхэл гээчтэй нvvр тулчихаар ингээд цайрчихдаг байж болох л юм.

“Тэр нvхийг ядаж гараараа дарах юмсан. Даанч гар маань хєдлєхгvй юм. Хєдлєхгvй ч юу байхав дээ гараа авахаар хажуу тийшээ уначих гээд байх шиг байна. Нvднээс минь єєр юм хєдлєхгvй нь ээ. Уг нь гал тогооныхоо шvvгээг нуруугаараа налсан л юм байна л даа. Нуруу гэснээс нуруунаас бас халуу оргиж байх чинь юу билээ? Нээрээ, тэр намайг эхлээд араас цохисон юм байна. Араас хутгалсан юм болов уу? Хэрвээ тэгсэн бол хамгийн єєдгvй зан даа. Аргагvй л харь хvнээс гарах зан байх.
За, за мэдэхгvй ээ, ямар ч байсан цусан дунд л сууж байна. Би ямар их цустай юм бэ? Минийх ч гэждээ аав ээж хоёрын минь цус гэсэн vг. Vнэндээ бол євєє эмээгийнх гээд бvvр цаашлах юм байна л даа. Гэтэл би гэж амьтан харь хол хvний нутагт авчираад асгачих гэж. Хайран юм.
Хєлєє ямар эвгvй эргvvлээд суучихаа вэ? Ичмээр ч юм уу. Яг л охиндоо авсан барби шиг. Охин маань хєл нь нугардаг жинхэнэ барби гээд захиад байсан юм. Харин тэрнийгээ явуулж амжаагvй юмсан. Миний охин яасан их баярлах бол. Баярлаад инээхээрээ Эрдэнээтэй аягvй адилхан шvv. Эмээгийнхээ мєємийг тэмтрээд л унтдаг гэсэн. Эвий дээ vр минь гэж . . .”

Бvсгvй нэг хэсэг амьсгаагvй мэт таг суулаа. Хэрвээ хажууд нь хэн нэгэн байсан бол тvvнийг єнгєрчихлєє л гэж бодогдохоор ажээ. Гэтэл тэрээр нvдээ алгуурхан нээж, харсан чигтээ гєлєрлєє. Бvсгvй харах гэснээ биш харагдаж буйгаа л харж байгаа бололтой. Гэвч ухаан бодол, бие цогцсонд огт хамааралгvйгээр оршино.

“Сая энд яг юу болсныг сайн санахгvй юм. Нэг л их орилоон, хашгираан, дуу чимээ, тэгээд л учир зvггvй улаанаар эргэлдээд л єнгєрсєн санагдана. Хамаг бие минь хэсэг хэсгээрээ салж, хаа нэг тийшээ чангааж байна. Зовхиноос єєр юм хєдлєхгvй болохоор би яах билээ. Хєл ямар их даарч байнаа. Аав маань охин хvvхэд доороосоо даарч хєрч болохгvй л гэдэгсэн. Гэтэл би одоо даараад л . . . Аавынхаа vгэнд ордоггvй муу л охин байна даа би. Ер нь би та хоёрынхоо vгийг авсан билvv. Анх энэ хvнтэй танилцах албаар танилцахад тэд маань дургvй л байсан. Тэр тусмаа бvр гадаад хvнтэй шvv. Яагаад тийм шийдвэр гаргаснаа би мэддэггvй. Ямарч байсан Эрдэнээг айлгаж байгаагаа л мэдэж байсан. Яагаад ч юм ирээд, намайг зогсооно гэж боддог би мєн тэнэг шvv. Сvvлдээ зогсоож байгаагаар зvvдэлдэг, эцэстээ зvгээр л мєрєєддєг болсон. Тэгсэн хэрнээ чамтай хаа нэг газар таарчих вий гэж санаа зовдог байж. Бодвол ичиж байсан юм байхаа даа. Солонгосын онгоцонд суух гэж байхдаа хvртэл эргэн, эргэн харж эргэцээд л. Чамайг заавал гараад ирэх юм шиг санасан. Vлгэр шиг. Гарч ирээгvй. Яаж ч гарч ирэх билээ дээ.
Огт танихгvй хvн дагаад, огт танихгvй газарт ирснээ би одоо болтол гайхдаг. Энд ирлээ гээд надад бvх зvйл шинээр эхэлж байгаа юм шиг санагдаагvй. Харин єєр мэдрэмж тєрдєг байсан. Чухам юу мэдрээд байгаагаа тэр vед мэддэггvй байж. Одоо бодоход ямар нэгэн юм дуусаж байгаа юм шиг мэдрэмж тєрдєг байсан юм байна. Би гэдэг хvн дуусаж байгаа юм болов уу”

Тvvний нvvрэнд шаналгаа улам бvр нэмэгдэхийн хажуугаар ямар нэгэн зэвvvцэл илрэв. Ийм шаналгаат царайд сэтгэл хєдлєл бас давхар илэрч болдог ажээ. Хэрвээ ямар нэгэн хvч чадал байвал тэр хамаг чадлаараа хашгирмаар байсан байх.

“Миний євєрт орж ирсэн анхны шєнє гэхэд л тэр угаасаа надад байсан юм шиг. Эсвэл бvр хамаагvй мэт тийм л сэтгэгдэл тєрж байсан. Харин миний санахын уруул, хамар, бие нь хvртэл хvйтэн байсан. Бээрчихсэн хvн шиг. Солонгос хvмvvс тийм хvйтэн байдаг юм уу бvv мэд. Ногоо vнэртvvлсэн амаараа миний хvзvv, хєх гээд хаа тааралдсан газраасаа vнсэж, vнхэлж байхад надад сэрэл тєрєх нь битгий хэл “Яанаа, Эрдэнээд би юу гэж хэлэх юм бол” гэж бодож хэвтсэн. Тэр ч нэг их удаагvй. Би хурдхан шиг л усанд орохыг хvсэж байсан байх.Одоо бараг мартаж дээ”

Бvсгvйн ам нь ангалзаж, цусанд хутгалдсан улаан хэлээ vл мэдэг цухуйлгаснаа далд хийлээ. Уруулаа долоож буй бололтой. Энэ агшинд тvvний амнаас улаан хєєс сахарна.

“Ёо, ёо! Ямар их цангаж байнаа. Ам аргаж байна гэж жигтэйхэн. Жаахан ус балгахсан. Амьсгаа тасалдаад байна. Амьсгаа тасалдахаар бодол хvртэл тасрах юм.
Тэгэхэд Эрдэнээ бид хоёрын анхны шєнийг би энэ насандаа мартахгvй. Хайрт минь, хонгорхон минь, янагхан минь гэж тэр зогсоо зайгvй шивнэж, чичирхийлсэн гараараа хамаг биеэ чангалсан намайг илэн таалж байсан юмдаг. Тэгэхэд нээрээ бас их євдсєн юм байна шvv дээ. Миний амьдралдаа мэдэрсэн анхны євдєлт тэр юм байна. Гэхдээ ямар гоё євдєлт байгаа вэ. Тийм нэг . . . тэр гэхийн аргагvй жаргалтай євдєлт байж. Би жаргаж байсан хэрнээ маш том нулимс гаргаж билээ. Тэгэхэд чи минь хуруугаараа арчаад нvдэн дээр минь vнсэж байсан. Би санаж байнаа. Хvн гэдэг яагаад ингэж vргэлж єнгєрсєн хойно нь харамсах тавилантай байдаг юм бол”

Тэр хvчлэн байж хvзvvгээ vл ялиг хєдєлгєв. Тvvний бие єєрт захирагдахаасаа нэгэнт єнгєрсєн бололтой. Хамаг биеэр нь халуу шатаж, vе, vеэрээ салж байх шиг санагдана.

“Усны цорго нvдэнд харагдаад байгаа хэр нь очиж даанч чадахгvй юм даа. Нєгєє цус бургилахаа больчихож. Ашгvй тогтож байгаа юм болов уу, эсвэл бvр юvлчихэв vv”

Тvvний амьсгаа улам бvр хvндэрч, улам бvр ойртож байлаа. Бvсгvйг амьсгалах тоолонд хэвлий дээрх шарх болгоноос улаан хєєс ээлжлэн бємбийлдєнє.

“Улаан хєєс гарч байна надаас. Яг хvvхдийн хамарнаас гардаг “чийдэн” шиг. Инээдтэй ч юм уу”

Бvсгvй дагжин чичирч эхлэв.

“Нээрээ, ямар их даарч байнаа. Энэ их тунасан цус надаас гарлаа гэж vv. Итгэмээргvй юм. Тэр хараа. Захаасаа хатаж эхэлж байна. Ийм хурдан уу? . . .
Аа, нээрээ энэ байр чинь шаландаа халаалттай ш дээ. Тэгээд тэр байх нь. Хичнээн халаалттай ч гэсэн би даараад л байна даа. Хамаг юм бvдгэрч эхэлж байна. Хаа нэгтэйгээс гэрэл сvvмэлзэх шиг”

Тvvний амьсгаа улам холдсоор . . . удааширсаар . . .

“Бороотой єдєр борцтой цай уучихаад дээл нємрєєд хэвтэхээр халуу дvvгээд нойр хvрдэгсэн. Болдогсон бол тэгж нэг хэвтэхсэн. Нvдээ аньсан чинь ямар гоё байнаа. Унтмаар болж байх чинь. Миний нойр хvрээд байгаа юм биш vv. Унтмаар байна. Уг нь охиндоо авсан барбигаа явуулчихсан бол . . .”

Бvсгvйн бие суларч уналаа. Одоо хэн ч тvvний биеийг амьтай гэж харж чадахааргvй болжээ.

“Би дийлэхгvй нь ээ. Жаахан унтахаас. . . Энэ гэрэл улам тодрох юм. Нэг их гvн амьсгаа авмаар юмуу . . . Хацар дээгvvр халуу оргиж байна”

Бvсгvй эцсийн удаа нэг их дуутай эхэр татлаа. Хоёр гар нь тулахаас єнгєрч, хэдэн мєч нь чичирхийлэхэд шvvгээ тvшсэн бие vл ялиг гулгав. Бvсгvйн турьхан хvзvv толгойгоо даахгvй мєрєн дээр сул унахад хагас аньсан нvднээс нь томоо гэгчийн нулимс гарч хацар даган маш удаан гэгч нь урсана. Гомдолд дарагдсан нулимс ийм удаан урсдаг байж болох л юм.

“Юун их гэрэл, хаанаас тусна вэ? Би ийм их гэрэлд унтаж чаддаггvй ш дээ . . .”


Тvмэнбаярын Бум-Эрдэнийн "Сэмэрч vл барагдана" ном дахин хэвлэлтээс гарав

Sunday, October 24, 2010

Нүд өвтгөсөн ба илбийн гэмээр зурагнууд


Өвгөн охинтойгоо... Хажууд нь нэг нохой зүүдэндээ........

Наашаа хараад эмгэн. Цаашаа хараад залуухан хатагтай

Тээшинд хорогдсон пиво киноны гол дүр эсвэл.......

Хараад бай. Та чинь харцаараа юм хөдөлгөдөг шүү дээ

Бас л эвгүй


Голын цэгүүд рүү 30 секунд нүд анивчахгүй ширт. Тэгээд хана юмуу цулгуй газар луу харж нүдээ анивч.
Есүс ах юу байна даа?

2 утгатай зураг байгаа. Харж байгаа байх

Батаа мань чинь гэрлүүгээ орчихоод гараад ирье

Цэг яваад байгаа биз. Хөдөлдөг зураг биш шүү шалгаад үз .jpg зураг байгаа

Хамуудаа дээшээ гараад ирэхгүй юмуу?
Дээр л байна шд

Blogger-уудад байх ёстой 10 програм

Блоггер хүн бол уншигчиддаа үргэлж шинэ соргог зүйлийг хүргэхийн тулд эрэл хайгуул хийж явдаг хүмүүс байдаг. Тиймээс өөрийнхөө ажлыг хялбарчлах софтуэрүүд л ашиглахгүй бол энэ ажлыг хийнэ гэдэг тун хэцүү. Тиймээс блоггер болохоор оролдож буй зарим нэгэн хүмүүст зориулан эдгээр жагсаалтыг хүргэж байна.
Хэрвээ танд байхгүй бол цэнхэр нэрэн дээр даран татаж аваарай
 Блоггер хүн бол
уншигчиддаа үргэлж шинэ соргог зүйлийг хүргэхийн тулд эрэл хайгуул хийж явдаг
хүмүүс байдаг. Тиймээс өөрийнхөө ажлыг хялбарчлах софтуэрүүд л ашиглахгүй бол
энэ ажлыг хийнэ гэдэг тун хэцүү. Тиймээс блоггер болохоор оролдож буй зарим
нэгэн хүмүүст зориулан эдгээр жагсаалтыг хүргэж байна.
Тийм ээ, Firefox бол блоггеруудад зөвлөх браузер. Төрөл бүрийн нэмэлтүүд
суулгах боломж, аюулгүй байдал гэх мэт маш олон давуу талтай.
Del.icio.us бол social
bookmarking
хэрэгсэл бөгөөд
өөрийн мэдээллээ бусадтайгаа хуваалцах хамгийн хялбар боломж гэж товчилж болно.
Зөвхөн өөрийн холбоос хаягаа хуваалцахаас гадна

del.icio.us-ийг та өөрийн блогдоо шинэ контент оруула
х санаануудыг олж авах боломжтой. Хамгийн
гол нь хялбар аргаар..
Тийм ээ OpenDNS бол таныг зөвхөн хайлт хийхэд бус
хамгийн хурданаар хүссэн зүйлээ хайж олоход тань тусална. Жишээ нь та өөрийн
байнга ордог сайтуудруугаа хандах шорткатыг хийж болно.
  • Оффлайн
    блог бичигч
Та бүхэнд Windows Live Writerэсвэл
firefox-т зориулсан scribefire addon 
ийг санал болгож байна. Оффлайнаар
блогоо биччихээд дараа нь өөр өөр блогууд руу нэгэн зэрэг хамгийн хялбар аргаар
бичлэгээ оруулах боломжтой байдаг.
  • Feed уншигч буюу бичлэг захиалагч
Бичлэг захиалагч бол блоггеруудын жинхэнэ анд. Таны дуртай
блогт ямар шинэ бичлэг нэмэгдсэн талаар таньд мэдээллэж байх нь захиалгын гол
зорилго. Миний сана болгож буй програмууд бол
Google Reader эсвэл Bloglines.
Энэ бол таньд заавал байх ёстой хэрэгсэл. StumbleUponнь таныг шинээр гарч буй сайтуудын
талаар мэдээлэл бичихэд хэрэг болно. Маш олон сонирхолтой сайтуудыг өөртөө
агуулсан байдаг директор юм.
Digg бол Web2.0 ийн томоохон төлөөлөгч билээ.
Технологийн талаархи хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэх зорилготойгоор
байгуулагдсан. Хамгийн түрүүнд энэ сайтанд орж технологийн мэдээлэл аваарай гэж
зөвлөх байна.
Блоггерууд тэр бүр орж ирсэн санаагаа бичлэг болгоод байж
чаддаггүй. Бага багаар бодож байгаад түүнийгээ даацтай бичилт болгож оруулж
байдаг болов уу гэж би боддог л доо. Тиймээс орж ирсэн санаагаа тавиад
туучихгүйн тулд тэмдэглэж авахын тулд эдгээр хэрэгслүүдийг ашиглахыг санал
болгож байна.
Бусад блогуудыг уншихад илүү хялбар буюу хурдан болгож
өгдөг учраас таньд хэрэг болж магадгүй гэж бодлоо.
Эцэст нь хэлэхэд та блогтой байж л блоггер болно шүү гэдгийг дахин сануулахад илүүдэхгүй
байх.

Thursday, October 21, 2010

ХҮН яг ЯАХ гэж АМЬДАРДАГ вэ? САЙН бодож БАЙГААД хариулаарай.

Зиа нөхөд минь энэ асуултанд маш олон талаас нь тунгаан бодож байгаад хариулаадхаарай. Би нэг дүгнэлт хийсэн юм. Түүнтэй маань та нарых нийлж байна уу үгүй юу үзмээр байна. Бас та бүхний сэтгэгдлийг судлаад нэг дүгнэлт бичмээр байна.
Амьдралын ЗОРИЛГО л гэсэн үг шүү дээ.
Зиа бичээд байгаарай. Үнэн сэтэглээсээ хэрэг болгон сайн бодоорой.
Битгий залхуураарай ямар ч байсан нэг үгээр ч болов хариулаарай.
Уншсан хүн бүрээс гуйж байна.

УЛС ТӨРИЙН БИСЕКСУАЛИЗМ…

Манайхан үй олон “изм”-ийнхээ учрыг олохгүй хэвтэж “баруун зүүн” болж “онолдоод” жигтэйхэн. Дээрээс нь нэмээд “зүүн төв” гэчихээр чинь “зүг чигээ” олдог монгол гэж алга болов. Үүнийг монгол ойлголтоор бол зүүн тийш Хэнтий өнгөрөөд Дорнод руу нэлээн дөхөж явснаа гэнэт буцаж “давхиад” Төв аймаг, Тэрэлж хавьцаа “найрлах” багцаагаар л төсөөлнө байх. Нээрээ Тэрэлжээс “зүүн төвийн тунхаг” гарсан юм байна. “Барууны” виски, “зүүний” цагаан архи хоёроо холиод уучихсан бололтой. Сүүлдээ “Зүг чиг”-ийн хурал хийж, дарга нар нь өөрсдөө “онолын илтгэл” тавьдаг ажилтай болов. Ёстой балайрна гэж үүнийг л хэлдэг байх. Ингээд шоолоод суугаад байлтай нь биш, ядахдаа “баруун зүүн”-ээ ялгаад сурчихаасай гэж бодох юм байна ш дээ. Иймээс “зүг чигийн” талаар ярихаас болохгүй нь. Эрхбиш циркийн сармагчингаас арай “илүү” гэж бодож байгаа царай нь энэ л дээ…
“Зүг чигийн тест”…
Эхлээд МАХН-ын “зүтгэлтэн дарга” Танаас “тест” авна аа ! Тэг тэг, би ч телевизээр дандаа “улс төр” ярьсаар байгаад бүүр “сурчихсан” хүн л дээ…
МАХН-ын байрны өмнө байгаа Ленин “багш” хаашаа “заадаг” вэ ?! Мэдээж урагшаа, Хятад руу. Зөв. Харин Сүх жанжин хаашаа “заадаг” вэ ?! Ядаж байхад хөшөө нь байхгүй ямар “зовлонтой” юм бэ ?! Аа, тийм, Япон, Солонгос гээд “зүүн” тийшээ л байх. Зөв, казиночин гэсэндээ овоо “мэдэж” байна…
Монголд “зүүн гарын улс” гэж байсан, газар зүйн ойлголтоор яалт ч үгүй “баруун” талд байдаг. Үүний учрыг мэдэх үү ?! Мээээдэхгүй…
Хорвоогийн зүг чиг ?! Нар манддаг нь зүүн, жаргадаг нь баруун. Сайн байна ! Чиний өөрийн чинь “зүг чиг” ?! Юу ?! Чиний зүрхтэй тал чинь зүүн, нөгөөх нь баруун тал ! Нээрээ “түг түг” гэж байгаа нь “зүүн” юм байна. Сайн байна, гэхдээ энэ хоёрыгоо битгий хольчихож үзээрэй…
“Холихгүй” ээ. “Хольдог” болохоор чинь сануулж байна ! Яаж “холих” гэж ?! Бүх “изм”-ыг “холиод” байна ! Аа, энэ яахав дээ, “жижиг” юм. Тэгээд “том” нь юу юм ?! Шинэчлэлт өөрчлөлт, бас эноваац…
Дэлхийн бөмбөрцгийг баруун, зүүн хоёр хагаст хуваадаг. Бид аль нь вэ ?! АНУ “баруун”, Орос, Хятад эд нар “зүүн”. Ингэхлээр бид нар бас “зүүн” юм байна. Сайн байна, харин Европ, Япон аль “зүг” вэ ?! Мэээдэхгүй…
МАХН-ын хуучин дарга Н.Энхбаяр аль “зүг” вэ ?! Ардчилсан социалист. Та Н.Энхбаяртай их дотно байсан байх аа ?! Үгүй чиш, би түүнийг чинь ёооостой “танихгүй”, хурал дээр аймаар холоос ганц хоёрхон удаа л “харсан” !!!
Н.Энхбаяр хурал дээрээ юу гэж ярьдаг байсийм ?! “Зүүн төв” гэсэн байх аа, нэг тиймэрхүү л юм ярьдаг байсан, одоо “мартчихаж”. Тэгвэл Сү.Батболд, У.Хүрэлсүх, С.Баяр, М.Энхболд нар аль “зүг” вэ ?! “Зүүн төв”…
Тэгвэл Н.Энхбаяртай адилхан л юм байна ш дээ !!! Ёстой тийм юм байхгүй, тэгвэл “баруун”…Та нар тэгж хэлээгүй шүү дээ ?! Тэгвэл “үндэсний ардчилсан”, дээр нь “зүүн төв”. Тэгээд аль нь юм ?! Мэээдэхгүй…
АН аль “зүг” вэ ?! Энийг ч бол “мэднэ” шүү. “Манай” засгийн газарт байгаа нь “зүүн”, үлдсэн нь “баруун”. Ер нь “Алтангадас” бол бат “манай тал” ш дээ. Тэгвэл АН-ын дарга Н.Алтанхуяг аль “зүг” вэ ?! “3үүн төв” байх аа. Мээээдэхгүй…
“Нийгмийн шинэчлэл” гэж юу вэ ?! Манай намын залуучуудын болон эмэгтэйчүүдийн байгууллага. Энэ чинь социал демократ гэсэн үг, мөн либертаризмын томъёолол биш үү ?! Мэээээдэхгүй…
“Нийгмийн шинэчлэл”, “Ардчилсан социализм” хоёр ялгаатай юу, адилхан уу ?! Наадахыг чинь ёстойгоосоо мэээээдэхгүй…
Чи өөрөө аль “зүг” вэ ?! Дарга нар л хаашаа “заана”, би мэдээж “тийшээ” ш дээ. Тэд чинь хаашаа “заадаг” юм ?! Мэээээдэхгүй…
“Зүүн төв” гэж юу юм бол ?! Манай дарга нар л “мэднэ”. Тэд чинь огт мэдэхгүй байна ! Тэгвэл би ёоооостой мээээээдэхгүй…
Та “тестэд” уналаа, одоо “хичээл” заана даа ! Би “шинэчлэл”, “эноваац” хийгээд ажил ихтэй, амжихгүй. “Тасалбал” чи өөрөө л “төөрнө” ! Намаас сонгож, томилсон юм чинь “төөрөхгүй”. Тэгвэл чи сонгуульд гарцаагүй унана ! Тэгвэл “суухаас” л биш…
“Баруун зүүн”-ий үүсэл
Баруун зүүн хэмээх ойлголт анх Францын Агуу Их Хувьсгалын “Эрх чөлөө, тэгш эрх, ах дүүгийн ёс” (liberté, égalité, fraternité) –ны эрхэмлэлээс анх үүссэн юм.
Францын Их Хувьсгалын үед Үндэсний Их Хурал гэж байсан. Тэнд нам ч гэдэг юм уу, чиглэл ч гэдэг юмуу гурван том бүлэг байжээ. Магадгүй хурлын танхим нь тойрсон гурван хэсэгтэй байснаас ч болсон байж мэднэ. Үндсэн Хуульт хаант засгийн талыг баримталдаг фельянчууд баруун хэсэгт, Бүгд Найрамдах Улсын аядуу талыг баримтлагч жирондистууд төв хэсэгт, эрс өөрчлөлтийн төлөө тэмцдэг якобинчууд зүүн хэсэгт нь суудаг байж.
Ингээд анхнаасаа л оршин буй байдлыг хадгалахыг хүсэгчид (консерваторууд) нь “баруун”, өөрчлөлтийн төлөө тэмцэж байгаа нь (эрс либералууд) “зүүн” гэж нэрлэгдэх болжээ.
Ингээд XIX зууны дунд үе хүртэл улс төрийн болон чөлөөт эдийн засгийн эрх чөлөөний төлөө тэмцэж байсан либералуудыг ямагт “зүүн” гэж үзэж байсан юм. Одоо монголын “либерал”-уудыг “зүүн” байсан гэчихвэл бараг “зодуулна” биз…
Тун удалгүй социалист үзэл санаа бий болсны улмаас “баруун зүүн” нь солигдсон юм. Нийгмийн тэгш байдлыг эрмэлзэгчдийн талынхныг ерөнхийд нь “зүүн“гэдэг болжээ. Энэхүү “зүүнд” социал-демократ, анархист, анарх-синдикатуудыг багтаан үздэг байжээ.
Ингээд ХХ зуун болоход социал-демократуудын хамгийн радикал жигүүрээс коммунист намууд төрөн гарсан бөгөөд тэднийг мөн л “зүүн”, бүр тодруулбал “хэт зүүн” гэх болсон. Харин “уламжлалт зүүн” нь ардчилал, улс төрийн эрх чөлөөг өргөтгөхийн төлөө тэмцэж “үлдсэн”.
Оросын коммунистууд “барууны ардчилал”, капитализмын эсрэг хэрхэн тэмцсэнийг бид бүгдээрээ мэднэ. Улмаар тэд социалист систем болтлоо тэлж хөгжсөн. Энэ нь “барууны мөлжлөгийг” сааруулахад үзэл санаа, практикийн асар их нөлөө үзүүлсэн. Социализм нь нам төрийн хүчтэй албадлагыг эс тооцвол эрүүл мэнд, боловсрол зэрэг социал талаасаа тийм ч муу систем байгаагүй. Би биш, дэлхийн олон эрдэмтэд ингэж дүгнэдэг юм…
Орос дотроо бас л “баруун зүүн” болж хуваагдсан бөгөөд 1920-иод онд Оросын Коммунист (больщевикуудын) намын “зүүн” жигүүр намын дотоод ардчиллын төлөө, “шинэ хөрөнгөтөн буюу “нэп”, нударган баячууд, хүнд сурталтны эсрэг тэмцэж байсан.
МАХН-д ч гэсэн Коминтерний шууд удирдлагаар “баруун зүүн” болж тэмцэлдэв. Хамгийн түрүүнд Ц.Дамбадорж, А.Амар, Ц.Жамсранов, Н.Жадамба нар “баруунтан” болон “панмонголист” болж хэлмэгдэв. Дараа нь “зүүний нугалаа” гарав. П.Гэндэн, Ө.Бадрах, З.Шижээ гээд олон “зүүнтэн” гарсан юмдаг. “Баруун зүүн” болж “тоглодог” тухайг чинь нэрт түүхч Ч.Дашдаваа “Монгол дахь төрийн эргэлт” (2008) нэг сэдэвт бүтээлдээ тодорхой бичсэн байгаа…
Зүүн доторхи “зүүн”
Улс төр судлалд уламжлалт зүүний бодлого гэдэг нь нийгэмд цаг ямагт олонхи болж байдаг эмзэг доод давхрааны амьдралын нөхцлийг сайжруулах, нийгмийн тэгш эрхийг хангах зорилго бүхий улс төрийн үзэл суртал, зорилгыг хэлдэг. “Изм”-ээрээ бол үүнд социализм, социал-демократизм, коммунизм, социал либерализм, анархизм зэрэг ордог.
Сонгодог утгаар бол зүүнийхэн нь үндэс, угсаа, хүйс болон бусад хамаарлаас үл шалтгаалан бүх хүмүүст тэгш нөхцөл тогтоох гэж эрмэлздэг. Манайхан шиг “юм тараах”-аа “зүүн” гэж нэрлэдэг балай утга энд огт байхгүй.

Ингэж байгаад 1956 онд ЗХУКН-ын ХХ их хурал болж, сталинизмыг шүүмжлэн “энх тайвнаар зэрэгцэн орших” болон ”социализм олон янз байдалтай байж болох” зарчмын асуудал дэвшүүлсэн юм. Ингэж баймаажин 1960-аад оны эхэн, дунд үеэс л “барууны” колонийн системийг задалсан юм. Оросууд л Монгол мэтийг колоничилж байсан, харин “баруун”-д бол колони огт байгаагүй юм огт биш л дээ…
Үүнээс болж ахиад л “баруун зүүн” болоод явчихав. Нэг талд нь Н.С.Хрущев даргатай ЗХУКН, нөгөө талд нь Мао даргатай ХКН хоёр “үзэж тарав”. Оросууд “ревизионист” буюу “баруун” болж, Хятадууд “антиревизионист” буюу “зүүн” болж таарлаа.
Ревизионизм нь “дахин засварлах” гэсэн франц үгнээс гаралтай юм. Дээрээс нь “ашиг завшаан хайгч”, “зарчимгүй” гэсэн утгатай францын “оппортунизм” гэсэн үгээр тэд бие биенээ дайрах болов. Эдгээр нэр томъёо монголд л мартагдсан болохоос, шинжлэх ухаанд одоо ч гэсэн идэвхитэй хэрэглэдэг юм.
Одоогийн эдийн засгийн толиудад “оппортунизм бол хууран мэхлэх замаар хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх явдал бөгөөд энэ нь залилах, хулгайлах, луйвардах зэрэг ил хэлбэрээс гадна идэвхитэй болон идэвхигүй маш нарийн далд хэлбэртэй, “улигт хуучин” байдлаар илэрдэг” хэмээн тодорхойлдог юм.
Харин “ревизионизм” гэдгийг германы нэрт социал-демократ Э.Бернштейн анх гаргасан бөгөөд одоо бол тунхагласан зарчим, үзэл баримтлалаа байн байн өөрчлөх, шинэчлэх, засварлах агуулгыг илэрхийлдэг болсон. Жинхнээсээ “зүүн төв”-ийн хүн шүү дээ…
Одоо ч манайд байнга “оппортунизмдах”, “ревизионизмдэх” хоёроос өөр юм огт алга. “Шинэчлэл”-ээ францаар нь хэлээд сурчихвал бас л “шинэ” юм ш дээ…

Үүнээс болж Европ болон Латин америкийн коммунист намууд Орос, Хятад хоёрыг дагалдан хоёр хуваагдав. Ухаандаа Монгол Оросыгоо дагаж, харин манайхаас бүр жижигхэн Энвер Хожагийн Албани Хятадыг дагах жишээний.
Харин 1960-1970-аад онуудад маоизм Барууны (АНУ, баруун Европ) нийгмийн “зүүн” сэхээтнүүдийн дунд ихээхэн нэр хүндтэй болж байсан юм билээ.
Ингээд 1960-аад он гэхэд баруун Европ, АНУ-д “хуучин зүүн”-ийг үгүйсгэсэн “шинэ зүүн” гарч иржээ. Тэд “хэрэглээний нийгмийн” ёс суртахуунгүй байдал, нийтийн соёлын хувь хүнд хөнөөлт шинж, бие хүнийг нэг хэвийн болгож буйн эсрэг “шууд ардчилал”, өөрийгөө илэрхийлэх эрх чөлөө, үл аялдах буюу нонконформизмийг сөргүүлэн тавьж тэмцэх болсон юм.
“Хуучин зүүн”-ий нийгмийн бааз нь пролетари, тариачид байсан бол “шинэ зүүн” нь “үйлдвэржсэний дараах нийгэм”-ийн шинэ хэв маягийн хөдөлмөрчдөд тулгуурлах болов. Энд зарчмын ихээхэн хувьсал, өөрчлөлт гарч байгааг бид харж байна.
“Баруун зүүн” гэж хатуу хуваах нь үлэмж хоцрогдож, утгагүй болсон гэдэг хөдөлбөргүй үндэслэл орчин үеийн социологи, политологи, нам судлал, нийгмийн сэтгэл зүйн сурах бичгүүдэд ороод лавтайяа 50 гаруй жил болж байна…
Ухаандаа Израйльд гэхэд л палестинчуудад “буулт” хийдэг хэсгээ “зүүн” гэж нэрлэдэг. Ер нь бол “баруун зүүн” хоёр 200-аад жилийн дотор олон удаа салж, нийлж, өрсөлдөж, дотроо ахин “баруун зүүн” болон хөгжсөөр яваад одоо бол үүний учрыг олдог хүн гэж бараг байхгүй болсон. Байхгүй ч гэж дээ, үзэл санааны хайгуул ид явагдаж байна. Харин яг баруун (АНУ, баруун Европ) болон зүүний постсоциалист орнуудын “зүүн баруун” ихээхэн ялгаатай.
Хөгжлийн явцад “баруун зүүн” нь улс төр-соёлын болон эдийн засгийн гэсэн хоёр том хэсэгт хуваагдах болсон байна. Хялбарчлан өгүүлбэл, улс төрийн хувьд “баруун” нөхөр, эдийн засгийн хувьд “зүүн” байх, эсвэл үүний урвуугаар байх нийгмийн нөхцөл бий болоод бас л хагас зуу гаруй жил болж байна.
Жинхэнэ зүүн төв
Зүүн төв гэсэн ойлголт “барууны” нийгмийг “зүүнжүүлэх”, мөн ардчилсан аргаар хэт дайсагналыг зөөлрүүлэх, аль алинаас нь нэгдмэл үнэт зүйлс гаргах үзэл санаа маягаар 1960-70-аад оны заагаар үүссэн юм билээ. Ингээд 1990-ээд онд социалист систем нурмагц цөөн хэдхэн нам өөрийгөө ингэж нэрлэсэн боловч манайхан шиг дэлхийгээр нэг орилоод явсан нь ганц ч байхгүй. Мөн нэг их “гийгүүлчихсэн” нам огт байхгүй. Зүгээр л улс төрийн “моод” л байхгүй юу даа…
“Зүүн”-ээ баримтална, гэхдээ “хуучин” шигээ “хэт хатуу” биш, ер нь бол төвч, голч байна гэсэн утга юм уу даа. Маш бүдүүн тоймоор дүгнэвэл “баруун” нь “зүүнжиж”, “зүүн” нь “баруунжсан” хачин зөрчилт, бас зохиролт үйл явц болно.
Миний ойлгож байгаагаар жинхэнэ зүүн төв бол Хятад Улс болно. Тэнд зөвхөн социализм л ярина. Гэхдээ “хятадын онцлогтой” гэсэн ганцхан тодотгол нэмнэ. Энэ нь илт үндэсний шинжийг агуулна. Манайхаар бол “үндэсний ардчилсан” болчихож байгаа юм. 1950-1970-аад онд явуулж байсан “хэт зүүн”-ий бодлогыг тэд бараг мартсан. Эдийн засгийн хувьд нээлттэй либерал бодлого явуулж байгаа. Манайхан “хэт нээлттэй”-гээрээ тэднээс хамаагүй “илүү”. Харин улс төрийн хүрээнд бол маш хатуу гараар атгадаг ганц ХКН захирна. Манайхаар бол “Хамтарсан Засгийн Газар” хэмээх ганц намтай адилхан болчихож байгаа юм. Энэ бүгд нийлээд ирэхээрээ ёстой жинхнээсээ “зүүн төв” болно…
Манай “стратегичид” жигтэйхэн таашаахыг бодоход тэд маань “оршин буй бүхэн зохистой” гэсэн Георг Вильгельм Фридрих Гегелийн гүн ухааны үндэслэлийг харгалзсан бололтой.
“Баруун зүүн” бол ердөө л “изм-ийн өмнөх тодотгол бөгөөд чингэхдээ олон “изм”-ийн харилцан нөлөөлөл, байрлал (позици) болон тэдгээрийн хоорондын талбай дунд үүсдэг.
Ингэхлээр “баруун зүүн” яривал аль “изм”-ийн гэдгээ заавал тодотгох ёстой. Ухаандаа зүүн капиталист, зүүн лейборист, зүүн радикал, зүүн либерал, зүүн социалист, зүүн төв, зүүн төвчүүдийн, зүүн экстремист гээд үй олон “зүүн” байна. Энд зүүн төв, зүүн төвчүүдийн гэдгийг “эндүүрээгүй” гэдгээ онцлон дурдаж байна.
Одоо “зүг чиг”-ээ эрхбиш багцаалах болсон байлгүй. Ингээд Та нарт энхбаяризмын үлдээсэн системийн задралыг гэтлэн давах арга замаа ил тод хэлэх л үлдэж байна даа…
Чадахгүй бол Та нар “улс төрийн бисексуалист” болох нь гарцаагүй…
Судлаач Д.Ганхуяг
2010 оны 10 дугаар сарын 20.

Яам эндvvрч, Оюутнууд цуу тараав уу?


2010-10-22 09:37:20 , Мэдээний дугаар: #1177524
БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр нэгэнтээ "Тєлбєрєє бvрэн тєлєхийг шаардсан сургууль байвал надад ховлоорой " гэж оюутнуудад хэлж байсан удаатай.Оны дараа "Хvний хєгжил сан"-гаас сургалтын тєлбєрт орж ирэх хагас сая тєгрєгийг єгєхгvй болсон", "Оюутнууд тєлбєрєє тєлєх болсон" талаар яриа гарчээ. Зарим их, дээд сургууль оюутнуудаа сургалтын тєлбєрєє бvтнээр нь тєлєхийг шаардаж байгаа талаар эцэг эхчvvд багагvй бухимдаад байна. Энэ талаар БСШУЯ-ны хэвлэл мэдээллийн албаны ажилтнаас тодрууллаа.

-"Хvний хєгжил сан"-гаас оюутнуудад олгох хагас сая тєгрєгийг єгєхгvй болсон талаар яриа гараад байна. Зарим их дээд сургуулиуд тєлбєрєє бvтэн єгєхийг шаардаж байгаа гэнэ. Энэ vнэн vv?
-Засгийн газрын шийдвэрээр "Хvний хєгжил сан"-гаас сургалтын тєлбєрт мєнгє орж ирнэ. Нэгэнт батлагдсан зvйл болохоор "Хvний хєгжил сан"-гийн мєнгє орж ирэхээ болино гэсэн асуудал байхгvй. Эцэг эхчvvд тєдийгvй, оюутнууд санаа зовох хэрэггvй. Одоогоор манайд сургуулиудтай холбоотой ийм санал гомдол ирээгvй байна. Эцэг эхчvvд тухайн сургуулийнхаа нэрийг тодорхой хэлээд шалгуулахыг хvсвэл шалгаж єгєхєд бэлэн.

-Яамны сайдын шийдвэр улсын болон хувийн хэвшлийн сургуулиудад бvгдэд нь хамаарагдах уу?
-Хувийн хэвшлийн сургуулиудад ийм асуудал байхыг vгvйсгэхгvй. Харин яаманд харьяалалтай тєрийн ємчийн сургуулиудад сургалтын тєлбєрєє бvрэн тєлєхийг шаардсан зvйл байхгvй. Ер нь улсын гэлтгvй хувийн ємчийн аль ч сургуульд хамаатай шvv гэлээ.

О.Эрдэнэ