Wednesday, October 13, 2010

“Оюунлаг оюунтан 2010” аян эхэллээ

2010 оны 10-р сарын 13
“Оюунлаг оюунтан 2010” аян эхэллээ
Боломжийг бүү алдаарай!

Эх орны ирээдүйг мэдлэг, боловсролтой Монгол залуус тодорхойлно. Тэднийг ирээдүйн салбар салбарын лидерүүд, өнөөгийн оюунлаг оюунтнууд манлайлах болно. Тиймээс ч Юнител корпораци Оюутан залуусыг төрөл бүрийн чиглэлээр дэмжин, хамтран ажилладаг. Үүний нэг жишээ нь 2006 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Оюунлаг оюунтан” аян юм.

Уг аяны зорилго нь оюутнуудыг хөгжүүлэх, чадварлаг амжилттай манлайлагчдын мэдлэг туршлагаас хуваалцах, үүрэн холбоо, мэдээллийн технологийн орчин үеийн техник технологитой танилцуулж, эдгээр үйлчилгээг оюутан залуусын эрэлт, хэрэгцээнд нийлүүлэх явдал байдаг.

Энэ жилийн “Оюунлаг Оюунтан 2010” аяны онцлог нь тухайн сургуулиуддаа үр өгөөж болж үлдэхүйц томоохон хоёр ажлыг санаачлан хэрэгжүүлж байна. Үүнд:
-Сургуулиудын хичээлийн байрны орчимд Wireless Hot Spot бүсийг байгуулж оюутнуудад үнэ төлбөргүйгээр интернэтийн үйлчилгээг ашиглуулах
-Зөвхөн тухайн сургуулийн багш, оюутнууд өөр хоорондоо онцгой хөнгөлөлттэй үнээр ярих VPN буюу группийн үйлчилгээ юм.



Эдгээр ажил нь зөвхөн аяны үеэр хэрэгжүүлээд дуусах биш тухайн сургуулийн өмч болон үлдэж үе үеийн оюутан залууст үр өгөөжөө өгсөөр байх болно.

Түүнчлэн аяны хүрээнд Монголын тэргүүлэгч М-Си-Эс группын захирлууд оюутнуудтай уулзаж амжилтын нууцаа хуваалцах “Миний томъёо” лекц, төгсөх курсын оюутнуудыг Юнител корпорацийн хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэх зэрэг ажлууд хийгдэхийн зэрэгцээ уламжлал ёсоор оюутнууддаа зөвхөн тэдэнд зориулсан онцгой хөнгөлөлттэй үнээр iD, Dopin, Live, зэрэг үйлчилгээг худалдан авах боломжийг олгож байна. Тухайлбал iD брэндийг ангиараа, найзуудаараа, хосоороо авах гээд олон сонирхолтой боломж бий.

“Оюунлаг Оюунтан 2010” аян 2010 оны 11 сарын 12-ныг дуустал нийт 30 их дээд сургууль дээр явагдах бөгөөд нэг сургууль дээр нэг л өдөр үргэлжлэх тул боломжийг бүү алдаарай залуусаа!

Аа тийм, энэ үеэр бас сонирхолтой тэмцээний ялагч, сугалааны азтан болж iD хосын дугаар, азын дугаар, Live modem-ийг урьдчилсан төлбөрт дугаарын хамт хожих боломжтой шүү.

No comments:

Post a Comment