Wednesday, October 13, 2010

Google: хайлтын нууцаас



Google хайлтын системд хайлтынхаа үр дүнг илүү бодитой, илүү сайн болгохын тулд нэмэлт боломжуудыг оруулсан байдаг. Гэхдээ энэ нь ил байдаггүй тул ихэнх хэрэглэгчид огт мэддэггүй ажээ. Google хайлтын системийн хамгийн том давуу тал бол түүний хялбархан байдал юм. Хайлтын үр дүн заримдаа хэтэрхий их болон хэтэрхий хаа хамаагүй байх нь элбэг. Ингээд л асуудал үүсэж байгаа нь тэр.
Хайх үгээ сонгох нь: Олохыг хүсэж байгаа мэдээллээ олоход туслах хамгийн гол зэвсэг бол хайх түлхүүр үгээ зөв сонгох явдал юм. Ихэнх хүмүүс маш тодорхой хайдаг. Жишээ нь: Hawai арлын тухай мэдээлэл хайж байгаа бол шулуухан л Hawai гэх нь тодорхой. Гэхдээ ганцхан Hawai гэсэн үгээр хайлт хийхэд Hawai-тай холбоотой юу ч гарч мэдэх учраас дараагийн төвшинд илүү нарийвчлах шаардлага өөрийн эрхгүй гарна. Гэхдээ нарийвчилж байна гээд хаа хамаагүй үг буюу өгүүлбэр бичиж болохгүй.
Том жижиг үсэг: Зарим хүмүүс том жижиг үсэг ялгаатай гэж боддог. Үнэхээр ч зарим хайлтын системүүд том жижиг үсгийг ялгаатай авч үзэх нь бий. Харин Google нь том жижиг үсэг ялгадаггүй.

Нийтлэг үгнүүдийг хасах нь: Google нь онцгой шаардлагын улмаас зарим үгнүүдийг хайлтаас шууд хасчихдаг. Жишээ нь: where, how гэсэн үгнүүд хайлтанд нөлөөлөхгүй мөртлөө Google-ийн системд маш их ачаалал өгдөг юм байна. Дэлхийн олон зуун сая хүн зэрэг зэрэг хайлт хийж байгаа шүү дээ. Google нь хайлтын үр дүнг хурдан үзүүлэх тал дээр онцгой анхаардаг тул тусгай аргуудыг хэрэглэдэг юм байна. Хайлт хийж буй хүн дээрх хасагдсан үгийг хайлтдаа заавал оруулахыг хүсэж байвал “+” тэмдгийг тухайн үгнийхээ урд тавьчих хэрэгтэй. Хэллэгээр хайх: Яг тухайн хэсэг үг орсон үр дүнг хайж олох шаардлага бишгүй л гардаг. Ийм тохиолдолд давхар жижиг хашилтад уг үгнүүдээ бичээд л болоо.
Хэрвээ Google-ийн жирийн хайлт нь гологдоод байвал илүү нарийн төвшинд хайлтаа захиалж болно.Үүний тулд “хайх” товчны хажууд байгаа “Advanced Search” гэсэн линк дээр дарах хэрэгтэй. Энэ үед нилээн олон тохиргоо бүхий хайлтын захиалга авах цонх гарч ирнэ. Энэ цонхыг ашиглан та дараах боломжуудыг эдлэх болно.
All буюу бүгд багтах ёстой үгнүүд яг бичсэн хэлбэрээр байх ёстой хэллэгүүд ядаж нэг нь байх ёстой үгнүүд орох ёсгүй үгнүүд ямар хэл дээрх сайтыг гаргаж ирэх вэ?
Файлын форматын тухай мэдээлэл хамгийн сүүлд шинэчлэгдсэн огноог зааж өгөх ямар нэгэн тооны хязгаар тавьж өгөх,хэрэглэх эрхийн тухай зааж өгөх“Adult” буюу насанд хүрэгчдэд зориулсан мэдээлэл бүхий сайтуудыг гаргах эсэх гэх мэт.

No comments:

Post a Comment