Monday, October 18, 2010

Парламент ба тєлєвшил

Монгол Улс парламентын засаглалтай болоод 20 дахь жилтэйгээ золгож байна. Энэ хугацаанд бидэнд ямар єєрчлєлт гарсан бэ гэвэл 20 наснаас дээшхи иргэн бvр л дор бvрнээ нэгийг єгvvлнэ биз. Парламентат засаглалыг бvрдvvлж, "иргэн бvрээ тэнгэрийн дор тєрж, хуулийн дор амьдруулах"-ыг зорьсон хvмvvс бол яах аргагvй vе vеийн парламентчид. 1990-1992 оны бага хурлын гишvvд єдєр шєнийг умартан ажиллаж, Vндсэн хуулиа эх барьж авч байсан бол тvvнээс хойшхи парламентынхан улс орондоо хууль ёсыг тогтоохын тєлєє зvтгэсээр єнєєдрийг хvрлээ.

"ЭРХЭМ ГИШVVН ЭЭ" НЭГАСУУЛТ
Парламентын сэтгvvлчдийн єдєр тутмын ажлын ярианд хэрэглэгддэг vг энэ яах аргагvй мєн. Бид чуулган, байнгын хорооны vйл ажиллагааг сурвалжлахын зэрэгцээ гишvvдээс хэлэлцэж байгаа хуулийн тєсєлтэй нь холбогдуулан тодруулж, ярилцлага авахаар чуулганы танхим, байнгын хорооны хуралдааны албан єрєєний хавиар нь эргэлдэн, хvлээсэн гишvvнээ гарч ирэх vед ийн дуудаж асууна. Байнгын парламентын анхны гишvvд хуулийг єєрсдєєсєє эхэлж баталж байсан гэдэг. УИХ-ын дэгийн тухай, гишvvний тухай, ёс зvйн тухай гээд тэдэнд боловсруулж мєрдєх дvрэм журам олон байлаа. Хэдийгээр УИХ-ын гишvvний халдашгvй бvрэн эрх байдаг ч, чуулганы танхимд гишvvд хэлсэн vгнийхээ тєлєє хариуцлага хvлээхгvй гэсэн заалттай ч, телевиз, мэдээллийн хэрэгслээр гишvvд бие биенээсээ єрсєн ярьж харагддаг ч гишvvдэд єєрсдийн vvрэг гэж бий. Парламентын анхны гишvvд бие биенээ "эрхэм гишvvн" гэж дуудаж байхаар дvрэмдээ тусгажээ. Энэ нь єнєєг хvртэл мєрдєгдсєєр ирсэн нь энэ. Бvрэн эрхийн хугацаа дуусгавар болж дараагийн сонгууль явагдахад ємнєх парламентын гишvvдийн 60 хувь нь танхимыг бvрдvvлсэн байдаг юм. Энэ нь ч улстєрчдийн тєлєвшилтэй холбоотой биз ээ.

"ХЭЗЭЭ Ч БVV ШАНТАР"
УИХ-ын гишvvд он оноороо ялгарахаасаа илvv ємнєх парламентад удаан жил суусан гишvvддээ тун хvндэтгэлтэй ханддаг. Мэдээж анх удаа сонгогдон парламентад сууж байгаа гишvvдэд асуулт асуух, саналаа хэлэх, горимын санал гаргах гээд ажлаа явуулахад мэдэхгvй зvйл тулгарна. Тиймээс тэд хашир туршлагатай улстєрчдєєсєє нам, эвсэл харгалзахгvй асууж лавлан нєхєрсєг хандана. Шинээр сонгогдсон гишvvдээс "хууччуул хэр дарамталж байна вэ? шинэков гэж vл тоомсорлож байна уу" гэх мэтээр сонирхон асуухад тэд хир халдаана гэж vгvй. Ийнхvv бусдынхаа хvндлэлийг хvлээсэн улстєрч бол Улсын бага хурлаас эхлээд парламентад тасралтгvй сонгогдон ажиллаж байгаа экс спикер, УИХ дахь МАХН-ын бvлгийн дарга Д.Лvндээжанцан юм. Тэрбээр парламентын 20 жилийн ойд зориулан "Хэзээ ч бvv шантар" нэртэй номоо хэвлэн гаргасан байна лээ. Д.Лvндээжанцан гишvvнийг тєвийг сахисан байр суурьтай хэмээн гишvvд их хvндэлдэг юм. Vнэндээ тэр энэ 20 жил байтугай, амьдралынхаа мєрдлєгийг хэзээ ч шантрахгvйгээр авч ирсэн юм билээ. Энэ vг тvvний аавын захиас юм.

МАХН, АН ХОЁР ПАРЛАМЕНТАД ТАСРАЛТГVЙ СУУДАЛ АВСАН ХVЧИН
Нэг намын тогтолцоотой байсан манай орны тухайд парламентат засаглалтай болсноор єнєєдєр 20 гаруй улс тєрийн хvчин ХЗДХ-ийн яамд бvртгvvлсэн байх юм. Мэдээж энэ намуудаас байнгын vйл ажиллагаагаа явуулдаг нь тун цєєхєн. Ерєнхийдєє парламентад суудалтай улс тєрийн хvчнvvдийн vйл ажиллагаа иргэдэд ил тод харагддаг. Зарим намууд зєвхєн Их хурлын сонгуулиар л дуугаа хадаагаад, ялалт байгуулж чадаагvй бол ичээндээ орчихдог гэмтэй. Харин єнгєрсєн 20 жилийн хугацаанд парламентад тасралтгvй сонгогдож ирсэн улс тєрийн хvчин нь МАХН, АН. Улс орныг 90 орчим жил, тэр дундаа социалист нийгмийн vед 70 жил удирдсан МАХН єнгєрсєн хугацаанд парламентад дандаа олонхи болон сонгогдож байсангvй. 1996-2000 онд парламент дахь хvчтэй цєєнх гэгдэж байлаа. МАХН-ын хамгийн хvчтэй олонх болж байсан vе нь 2000 оны УИХ-ын сонгууль.

Энэ сонгуулиар сонгогчид МАХН-ын тєлєє 72 хувь нь саналаа єгсєн байв. Харин АН-ын хувьд тvvхийн хугацаанд нэрээ єєрчилж ирсэн ч мєн л Их хурлын сонгуулиар тасралтгvй суудал авч ирсэн юм. Энэ нам ихэнх парламентын сонгуулиар бусад хvчинтэй эвсэл болон орж байсан байна. Тухайлбал 1992-1996 онд МоАН-МVДН-НН-ын "Ардчилсан холбоо" эвсэл дєрвєн хувь, 1996-2000 онд 50 хувь нь МVАН, МСДН, МШАН, НН-ын "Ардчилсан холбоо" эвсэл, МVАН, МШАН-ын "Ардчилсан холбоо" эвсэл нэг суудалтай гэх мэт. Парламентат засаглалтай болсон єнгєрсєн 20 жилийн хугацаанд энэ хоёр улс тєрийн хvчин Монгол Улсын хєгжлийг тодорхойлж, ачааг нь нуруун дээрээ vvрч ирсэн билээ.

НЭГ УДААГИЙН СОНГОЛТ-ДЄРВЄН ЖИЛИЙН БVРЭН ЭРХ
Байнгын ажиллагаатай парламентын бvрэлдэхvvнийг хэн "томилдог вэ"? Vvнд 18 нас хvрсэн Монголын иргэн бvр хамаарах юм. Бид єнгєрсєн хугацаанд нэг удаагийн сонголтоороо нэг дэвшигч болон улс тєрийн намд дєрвєн жилийн бvрэн эрх олгодог хуультай. Єн-гєрсєн хугацаанд бидний сонголтыг мэргэн байсан гэдэгтэй хэн ч маргадаггvй. 1,5 сая сонгогчийн саналыг авах гэж 76 мандатад улс тєрийн намын болон бие даагчид єрсєлдсєєр ирлээ.

No comments:

Post a Comment