Tuesday, October 19, 2010

Лекц бичилтийг сайжруулах 10 зөвлөмж


Ер нь лекцийг заавал оюутан бvр тэмдэглэж авах шаардлагатай гэж vv? Зарим нь бичиж аваад, бусад нь сvvлд нь канондоод авчихад болох юм биш vv? Ойлгохгvй зvйл гарвал мэргэжлийн сурах бичгээс уншаад л учрыг нь олчихно шvv дээ. Лекцэнд суусан хvн бvр заавал тэмдэглэл бичиж авах хэрэгтэй гэж сэтгэл судлаачид зөвлөж байна.Бидний тархи, лекцийн хичээлийн явцад шинээр хvлээж авах асар их мэдээллийг ой тогтоолт руу шууд хийж чаддаггvй. Vvнд хугацаа хэрэгтэй. Хvний тархи угаасаа зэрэг болж буй хоёр vйлдлийг хооронд нь холбоотойгоор тогтоож авдаг учраас сvvлд нь нэгийг нь эргээд давтаж байхад нөгөө нь аяндаа санаанд орж ирдэг. Vvнийг ассоциаци гэж нэрлэдэг.
Бид лекц тэмдэглэж байх vедээ багшийн яриаг сонсох, тэмдэглэл бичих гэсэн хоёр vйлдлийг хослуулан хийдэг. Энэ хоёр vйлдэл уураг холбоотой чигээрээ уураг тархинд хадгалагдан vлддэг. Сvvлд нь лекцээ эргээд уншиж байхад багшийн ярьж хэлж, тайлбарлаж байсан бvхэн аяндаа санаанд орж ирнэ. Харин тэмдэглэл бичиж аваагvй хvн бол лекцээ дорхноо мартана. Хvний бичсэн лекцийг хэд дахин уншсаны эцэст нэг юм ойлгох нь ч ойлгох л байх, харин багшийн хэлж тайлбарлаж байсан зvйлvvдийг эргэж санаж чадахгvй.
Лекц тэмдэглэж авах нь зайлшгvй хэрэгцээтэй гэдэг нь тодорхой болов. Тэгвэл тэмдэглэлээ яаж хамгийн ойлгомжтой хэлбэрээр хийх вэ?
Дараахь арван зөвлөгөөний дагуу лекцийн тэмдэглэл бичих чадвараа нэмэгдvvлээрэй!
1. Бичгийн цаасан дээр бич
Оюутан хvний хувьд ер нь vдээстэй дэвтэр дээр бичих нь тохиромжгvй. Харин А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр бичээд А4 хэмжээнд тохирсон хавтсанд цуглуулаад байх хэрэгтэй. Ойролцоо сэдэвтэй 2-3 хичээлийн лекцийг нэг хавтсанд хийж болно. Эсвэл хичээл тус бvрд хавтас гаргасан ч болно. Сvvлд нь хуудаснуудынхаа завсар зураг, хайчилбар, ном сонингоос болон (лекцэнд сууж чадаагvй vедээ) бусдын тэмдэглэлээс канондсон материал нэмж хийхэд амар.
Канондоход ч бас А4 бичгийн цаас ашиглагддаг болохоор дэвтэр дээр бичдэг оюутнууд канондсон материалыг нугалаад дэвтэр завсраа хийдэг, аяндаа нөгөөдөх нь гээгддэг шvv дээ. Тэгвэл хавтсанд хийхэд нугалах шаардлагагvй, хаяж гээх аюул ч багатай. Ихэнхи дэвтрvvд хэт жижиг хуудастай нэг сэдвийг хэд хэдэн хуудсан дээр тарааж бичих болдог. Энэ нь тэмдэглэл бичихэд ч, сvvлд нь уншихад ч тохиромжгvй. Тэгвэл бичгийн цаасан дээр харьцангуй их материалыг багтааж болно.
2. Хуудасны зөвхөн нэг талд бич
Нөгөө талд нь сvvлд нь номноос тухайн сэдвээр уншсан зvйлvvд, мөн тухайн тухайн сэдэвтэй холбоотой гэрийн даалгавар, бие дааж хийсэн дасгал, бодлогууд гэх мэтийн нэмэлт материалуудыг бичиж болно.
3. Бичих талбараа хуваарил
Хуудсаа ямар ч зай завсаргvй болтол нь бичих хэрэггvй. Хvн арвич хямгач байж болно, гэхдээ ширхэг нь арван төгрөгийн vнэтэй бичгийн цаасыг хямгадаж, талбайг нь бvрэн дvvрэн ашиглах гэснээс болж лекцээ сvvлд нь уншиж ойлгох аргагvй болтол нь шахаж бичих хэрэггүй.
Бичих талбараа дараахь байдлаар хуваарилах хэрэгтэй.
Зураг 1: Лекцийн тэмдэглэл бичих хуудсыг хуваарилж бэлтгэх загвар
“Гарчиг” хэсэгт он сар өдөр, хичээлийн нэр, сэдвийн гарчиг, лекцийн дугаар, багшийн нэрийг бичнэ.
“Сануулга” хэсэгт тухайн лекцээс сайн ойлгоогvй зvйлс, дэлгэрvvлж унших номын нэр, тогтооход хэцvv нэр томъёо, гадаад хэллэгvvд гэх мэт, сvvлд нь зайлшгvй сөхөж харах зvйлсээ тэмдэглэнэ.
“Нэмэлт мэдээлэл” хэсэгт лекцийн явцад багшийн хийсэн нэмэлт тайлбар, нэр томъёонуудын англи, орос буюу латин хэл дээрхи орчуулга, багшаас оюутнуудад болон оюутнуудаас багшид тавьсан асуулт, хариултууд, тухайн сэдэвтэй холбогдолтойгоор өөрийнх санаад бууж ирсэн жишээнvvдийг тэмдэглэх, эсвэл сvvлд нь уншихад дөхөм болохуйц тайлбаруудыг өөрийнхөө vгээр бичих, зураглал, схем хийх зэргээр ашиглаж болно. Энэ хэсэг 5 см орчим өргөн байх нь тохиромжтой.
“Лекц бичих талбар” бол багшийн яриаг сонсох явцдаа тэмдэглэл бичих vндсэн талбар юм.
4. Багшийн ярианаас тvvж бичиж ав
Багшийн яриаг бvгдийг тэмдэглэж авах шаардлагагvй. Ингэж зогсоо зайгvй бичээд байхаар сvvлдээ багш юу яриад байгааг ч ойлгохгvй, зөвхөн бичгийн машины vvрэгтэй робот болж хувирна. Нэгдvгээр курстээ л ийм муу зуршилтай болчихвол цаашид vvнийгээ залруулж авахад хэцvv. Тиймээс багшийн яриан дундаас өөрийнхөө мэддэг зvйлс, сул vг, бичиж авах онцын шаардлагагvй жишээ, тайлбар зэргийг орхиж, vнэхээр хэрэгтэйг нь тvvж авч байвал зохино. Vvний тулд хамгийн гол нь анхааралтай сонсож сурах хэрэгтэй.
5. Хичээлтэй холбоотой санаад орж ирсэн зvйлvvдээ тэр дор нь бичиж vлдээ
Жишээ нь өөрөө мал маллаж өссөн оюутнууд мал аж ахуйн тухай лекц сонсож байхдаа багшийн яриа аавынх нь зааж өгч байснаас зөрөх юм бол тэр дор нь “нэмэлт мэдээлэл” хэсэгт тэмдэглэж аваад, боломж гармагц асууж лавлах хэрэгтэй.
6. Шинээр сонсож буй зvйлvvдээ урьд нь мэддэг зvйлvvдтэй холбохыг хичээ
Жишээ нь 3-р курстээ хөдөө аж ахуйн vйлдвэрлэлийн менежментийн хичээл дээр ХАА-н машин багажийн элэгдэл хорогдол тооцоолох сэдэв vзэж байхдаа 2-р курст ХАА-н механикжуулалтын хичээлд vзэж байсантайгаа харьцуулах гэх мэт. Тоймтой жишээ баримт, эсвэл асуулт санаад орж ирвэл тэр дор нь тэмдэглэж ав.
7. Товчлол хий
Товчилж бичиж болох vг бvрд товчлол хийж болно. Харин нэр томъёо, гадаад vг, мэргэжлийн хэллэгvvдийг бvтнээр нь бичих нь зvйтэй.
8. өнгө, стил хэрэглэх
Зарим оюутнууд зөвхөн нэг өнгийн vзэг буюу тосон балаар лекцээ бичдэг. Мөн зарим нь дан текст урсгаад л бичээд байдаг. Ингэж дан өнгөөр, цул хэлбэрээр бичигдсэн ямар ч бичвэрийг уншихад төвөгтэй байдаг. Учир нь энэ vед хvний тархины зөвхөн зvvн талын хэсэг ажиллагаанд орно.
Харин тэмдэглэлдээ өвөрмөц дvрслэл, схем оруулж, текстээ баяжуулах, улаан харандаа болон тод өнгийн тодруулагч хэрэглэж, чухал буюу ойлгоход төвөгтэй зарим vг, өгvvлбэр, нэр томъёоны доогуур нь зурж тодруулах, эсвэл хуудасны захад тэмдэглэгээ хийх (хvснэгт) гэх мэт аргуудыг хэрэглэвэл тархины баруун хэсэг ч бас ажиллаж эхэлнэ. Учир нь баруун хэсэг нь өнгө ялгах, геометрийн дvрслэлийн учрыг олох гэх мэт vйлдлvvдийг хийдэг. Ингэж тархины хоёр талыг жигд ажиллуулснаар хvн аливаа зvйлийг тvргэн хугацаанд бvрэн гvйцэд ойлгож чадна.
Хvснэгт: Тэмдэглэгээ хийх жишээ
9. Эмх цэгцтэй бичих
Сонсож буй сэдвээ дотор нь жижиг хэсгvvдэд хувааж, эдгээр хэсгvvдээ дугаарлах, шаардлагатай бол зарим хэсгvvдийг дотор нь дахин ангилах зэргээр тодорхой бvтэц, эмх цэгц vvсгэх хэрэгтэй. Ингэвэл эргээд уншихад маш ойлгомжтой болно. Мөн текст доторхи тодорхойлолт, жишээ, баримт, таамаглалууд гэх мэт элементvvдийг бусад хэсгvvдээс ялгаж тодотгох стил гаргаж, vvнийгээ тууштай мөрдвөл зохино.
10. Эх сурвалжуудыг тэмдэглэж ав
Тухайн сэдвийн талаар дэлгэрvvлж уншиж болох ном, сонин, вэб хуудас гэх мэт эх сурвалжуудыг сайн тэмдэглэж ав. Сvvлд нь шалгалтанд бэлдэх, илтгэл, реферат, курсын ажил, дипломын ажил бичихэд хэрэг болно. Эх сурвалжийн тэмдэглэгээг хуудасны аль нэг хэсэгт тогтмол бичиж хэвш.

No comments:

Post a Comment