Tuesday, October 19, 2010

Лекц бичилтийг сайжруулах 10 зөвлөмж


Ер нь лекцийг заавал оюутан бvр тэмдэглэж авах шаардлагатай гэж vv? Зарим нь бичиж аваад, бусад нь сvvлд нь канондоод авчихад болох юм биш vv? Ойлгохгvй зvйл гарвал мэргэжлийн сурах бичгээс уншаад л учрыг нь олчихно шvv дээ. Лекцэнд суусан хvн бvр заавал тэмдэглэл бичиж авах хэрэгтэй гэж сэтгэл судлаачид зөвлөж байна.Бидний тархи, лекцийн хичээлийн явцад шинээр хvлээж авах асар их мэдээллийг ой тогтоолт руу шууд хийж чаддаггvй. Vvнд хугацаа хэрэгтэй. Хvний тархи угаасаа зэрэг болж буй хоёр vйлдлийг хооронд нь холбоотойгоор тогтоож авдаг учраас сvvлд нь нэгийг нь эргээд давтаж байхад нөгөө нь аяндаа санаанд орж ирдэг. Vvнийг ассоциаци гэж нэрлэдэг.
Бид лекц тэмдэглэж байх vедээ багшийн яриаг сонсох, тэмдэглэл бичих гэсэн хоёр vйлдлийг хослуулан хийдэг. Энэ хоёр vйлдэл уураг холбоотой чигээрээ уураг тархинд хадгалагдан vлддэг. Сvvлд нь лекцээ эргээд уншиж байхад багшийн ярьж хэлж, тайлбарлаж байсан бvхэн аяндаа санаанд орж ирнэ. Харин тэмдэглэл бичиж аваагvй хvн бол лекцээ дорхноо мартана. Хvний бичсэн лекцийг хэд дахин уншсаны эцэст нэг юм ойлгох нь ч ойлгох л байх, харин багшийн хэлж тайлбарлаж байсан зvйлvvдийг эргэж санаж чадахгvй.
Лекц тэмдэглэж авах нь зайлшгvй хэрэгцээтэй гэдэг нь тодорхой болов. Тэгвэл тэмдэглэлээ яаж хамгийн ойлгомжтой хэлбэрээр хийх вэ?
Дараахь арван зөвлөгөөний дагуу лекцийн тэмдэглэл бичих чадвараа нэмэгдvvлээрэй!
1. Бичгийн цаасан дээр бич
Оюутан хvний хувьд ер нь vдээстэй дэвтэр дээр бичих нь тохиромжгvй. Харин А4 хэмжээтэй бичгийн цаасан дээр бичээд А4 хэмжээнд тохирсон хавтсанд цуглуулаад байх хэрэгтэй. Ойролцоо сэдэвтэй 2-3 хичээлийн лекцийг нэг хавтсанд хийж болно. Эсвэл хичээл тус бvрд хавтас гаргасан ч болно. Сvvлд нь хуудаснуудынхаа завсар зураг, хайчилбар, ном сонингоос болон (лекцэнд сууж чадаагvй vедээ) бусдын тэмдэглэлээс канондсон материал нэмж хийхэд амар.
Канондоход ч бас А4 бичгийн цаас ашиглагддаг болохоор дэвтэр дээр бичдэг оюутнууд канондсон материалыг нугалаад дэвтэр завсраа хийдэг, аяндаа нөгөөдөх нь гээгддэг шvv дээ. Тэгвэл хавтсанд хийхэд нугалах шаардлагагvй, хаяж гээх аюул ч багатай. Ихэнхи дэвтрvvд хэт жижиг хуудастай нэг сэдвийг хэд хэдэн хуудсан дээр тарааж бичих болдог. Энэ нь тэмдэглэл бичихэд ч, сvvлд нь уншихад ч тохиромжгvй. Тэгвэл бичгийн цаасан дээр харьцангуй их материалыг багтааж болно.
2. Хуудасны зөвхөн нэг талд бич
Нөгөө талд нь сvvлд нь номноос тухайн сэдвээр уншсан зvйлvvд, мөн тухайн тухайн сэдэвтэй холбоотой гэрийн даалгавар, бие дааж хийсэн дасгал, бодлогууд гэх мэтийн нэмэлт материалуудыг бичиж болно.
3. Бичих талбараа хуваарил
Хуудсаа ямар ч зай завсаргvй болтол нь бичих хэрэггvй. Хvн арвич хямгач байж болно, гэхдээ ширхэг нь арван төгрөгийн vнэтэй бичгийн цаасыг хямгадаж, талбайг нь бvрэн дvvрэн ашиглах гэснээс болж лекцээ сvvлд нь уншиж ойлгох аргагvй болтол нь шахаж бичих хэрэггүй.
Бичих талбараа дараахь байдлаар хуваарилах хэрэгтэй.
Зураг 1: Лекцийн тэмдэглэл бичих хуудсыг хуваарилж бэлтгэх загвар
“Гарчиг” хэсэгт он сар өдөр, хичээлийн нэр, сэдвийн гарчиг, лекцийн дугаар, багшийн нэрийг бичнэ.
“Сануулга” хэсэгт тухайн лекцээс сайн ойлгоогvй зvйлс, дэлгэрvvлж унших номын нэр, тогтооход хэцvv нэр томъёо, гадаад хэллэгvvд гэх мэт, сvvлд нь зайлшгvй сөхөж харах зvйлсээ тэмдэглэнэ.
“Нэмэлт мэдээлэл” хэсэгт лекцийн явцад багшийн хийсэн нэмэлт тайлбар, нэр томъёонуудын англи, орос буюу латин хэл дээрхи орчуулга, багшаас оюутнуудад болон оюутнуудаас багшид тавьсан асуулт, хариултууд, тухайн сэдэвтэй холбогдолтойгоор өөрийнх санаад бууж ирсэн жишээнvvдийг тэмдэглэх, эсвэл сvvлд нь уншихад дөхөм болохуйц тайлбаруудыг өөрийнхөө vгээр бичих, зураглал, схем хийх зэргээр ашиглаж болно. Энэ хэсэг 5 см орчим өргөн байх нь тохиромжтой.
“Лекц бичих талбар” бол багшийн яриаг сонсох явцдаа тэмдэглэл бичих vндсэн талбар юм.
4. Багшийн ярианаас тvvж бичиж ав
Багшийн яриаг бvгдийг тэмдэглэж авах шаардлагагvй. Ингэж зогсоо зайгvй бичээд байхаар сvvлдээ багш юу яриад байгааг ч ойлгохгvй, зөвхөн бичгийн машины vvрэгтэй робот болж хувирна. Нэгдvгээр курстээ л ийм муу зуршилтай болчихвол цаашид vvнийгээ залруулж авахад хэцvv. Тиймээс багшийн яриан дундаас өөрийнхөө мэддэг зvйлс, сул vг, бичиж авах онцын шаардлагагvй жишээ, тайлбар зэргийг орхиж, vнэхээр хэрэгтэйг нь тvvж авч байвал зохино. Vvний тулд хамгийн гол нь анхааралтай сонсож сурах хэрэгтэй.
5. Хичээлтэй холбоотой санаад орж ирсэн зvйлvvдээ тэр дор нь бичиж vлдээ
Жишээ нь өөрөө мал маллаж өссөн оюутнууд мал аж ахуйн тухай лекц сонсож байхдаа багшийн яриа аавынх нь зааж өгч байснаас зөрөх юм бол тэр дор нь “нэмэлт мэдээлэл” хэсэгт тэмдэглэж аваад, боломж гармагц асууж лавлах хэрэгтэй.
6. Шинээр сонсож буй зvйлvvдээ урьд нь мэддэг зvйлvvдтэй холбохыг хичээ
Жишээ нь 3-р курстээ хөдөө аж ахуйн vйлдвэрлэлийн менежментийн хичээл дээр ХАА-н машин багажийн элэгдэл хорогдол тооцоолох сэдэв vзэж байхдаа 2-р курст ХАА-н механикжуулалтын хичээлд vзэж байсантайгаа харьцуулах гэх мэт. Тоймтой жишээ баримт, эсвэл асуулт санаад орж ирвэл тэр дор нь тэмдэглэж ав.
7. Товчлол хий
Товчилж бичиж болох vг бvрд товчлол хийж болно. Харин нэр томъёо, гадаад vг, мэргэжлийн хэллэгvvдийг бvтнээр нь бичих нь зvйтэй.
8. өнгө, стил хэрэглэх
Зарим оюутнууд зөвхөн нэг өнгийн vзэг буюу тосон балаар лекцээ бичдэг. Мөн зарим нь дан текст урсгаад л бичээд байдаг. Ингэж дан өнгөөр, цул хэлбэрээр бичигдсэн ямар ч бичвэрийг уншихад төвөгтэй байдаг. Учир нь энэ vед хvний тархины зөвхөн зvvн талын хэсэг ажиллагаанд орно.
Харин тэмдэглэлдээ өвөрмөц дvрслэл, схем оруулж, текстээ баяжуулах, улаан харандаа болон тод өнгийн тодруулагч хэрэглэж, чухал буюу ойлгоход төвөгтэй зарим vг, өгvvлбэр, нэр томъёоны доогуур нь зурж тодруулах, эсвэл хуудасны захад тэмдэглэгээ хийх (хvснэгт) гэх мэт аргуудыг хэрэглэвэл тархины баруун хэсэг ч бас ажиллаж эхэлнэ. Учир нь баруун хэсэг нь өнгө ялгах, геометрийн дvрслэлийн учрыг олох гэх мэт vйлдлvvдийг хийдэг. Ингэж тархины хоёр талыг жигд ажиллуулснаар хvн аливаа зvйлийг тvргэн хугацаанд бvрэн гvйцэд ойлгож чадна.
Хvснэгт: Тэмдэглэгээ хийх жишээ
9. Эмх цэгцтэй бичих
Сонсож буй сэдвээ дотор нь жижиг хэсгvvдэд хувааж, эдгээр хэсгvvдээ дугаарлах, шаардлагатай бол зарим хэсгvvдийг дотор нь дахин ангилах зэргээр тодорхой бvтэц, эмх цэгц vvсгэх хэрэгтэй. Ингэвэл эргээд уншихад маш ойлгомжтой болно. Мөн текст доторхи тодорхойлолт, жишээ, баримт, таамаглалууд гэх мэт элементvvдийг бусад хэсгvvдээс ялгаж тодотгох стил гаргаж, vvнийгээ тууштай мөрдвөл зохино.
10. Эх сурвалжуудыг тэмдэглэж ав
Тухайн сэдвийн талаар дэлгэрvvлж уншиж болох ном, сонин, вэб хуудас гэх мэт эх сурвалжуудыг сайн тэмдэглэж ав. Сvvлд нь шалгалтанд бэлдэх, илтгэл, реферат, курсын ажил, дипломын ажил бичихэд хэрэг болно. Эх сурвалжийн тэмдэглэгээг хуудасны аль нэг хэсэгт тогтмол бичиж хэвш.

Лекцээ хэрхэн гүйцэж бичих вэ?

Хичээл дээр лекцийг гүйцэж тэмдэглэнэ гэдэг шинээр оюутан бологсдын хувьд учрах бэрхшээлүүдийн нэг нь байсаар ирсэн. Ихэнхи оюутнууд багшийн хэлж ярьж байгааг нэг бол бүгдийг нь бичиж авах гэж хичээж, нэг бол самбар дээрхийг бүгдийг хуулж авах гэсээр байтал лекцийн цагийн хичээлийн тэмдэглэл “Нөхөөстэй урлаг” болох вий. Харин дараа нь тэмдэглэсэн лекцээ уншихын тулд бусад хүмүүс байтугай өөрөө ойлгохоо байчихдаг. Тэгвэл хэрхэн зөв, бөгөөд оновчтой тэмдэглэл хийх вэ? гэдэг талаар гайхамшигт мэргэн зөвлөгөөнүүдийг танд хүргэе.
Лекц эхлэхээс өмнө
  • Лекцэндээ урьдчилан бэлтгэснээр тухайн лекцийн орох агуулгыг мэдсэн байх нь тухайн лекцэнд бэлтгэлтэй байх хамгийн сайн арга юм.
  • Аль болох урагшаа суухыг хичээ. Гар утсаа унтраахаа мартав аа.
  • Зөв хандлагатай байх хэрэгтэй. Сайн сонсоно гэдэг бол анхаарлаа сайн хандуулж байгаа хэрэг юм. Лекц хэлэгчийн өгүүлэх гэж буй зүйлтэй чиний бодол сөргөлдөж байсан ч үргэлж сэргэг байж сонсоорой.
Лекцийн үед
  1. Лекцээ тэмдэглэх үзэг, дэвтэр, цаасаа аль хэдийн бэлэн байлгаарай. Үзэгний чинь бэх дуусах, бал чинь эвдрэх, харандаа чинь хугарах зэрэг тохиолдолд барьц алдахгүйн тулд байнга илүүг нөөцөлж авч явж байгаарай. Тэрнээс гадна цүнхэнд олон дэл сул зүйл байхад ядаж хайж цаг алдахгүйн тулд пинал авч түүн дотроо бүх бичгийн хэрэгслээ хийх нь чиний хэр сурлагандаа сайн анхаардгийг чинь харуулах төдийгүй, чиний талаар аятайхан, эмх цэгцтэй, хувийн зохион байгуулалттай гэсэн сэтгэгдлийг бусдад төрүүлэх болно.
  2. Лекц эхлэхээс өмнө тухайн өдрийн он сар өдөр, лекцийн гарчгийн нэрийг заавал бичнэ.
  3. Лекцийг эхлэхээс өмнө багш тухайн лекцийг танилцуулдаг. Тиймээс багшийн юу хэлж байгааг маш анхааралтай сонсоод лекцийн ерөнхий дүр зургийг хүлээж авсны дараа юуг тэмдэглэх хэрэгтэй гэсэн зураглал орж ирнэ. Юуг бичиж авах ёстойг тайлбарлавал:
    • Хэсэг бүрийн сэдэв
    • Тухайн сэдэвтэй холбоотой жишээ, санаанууд
    • Самбар дээр бичсэн зүйл, ялангуяа тухайн сэдвийн гарчгуудыг бичиж авна. Бүх зүйлүүдийг гүйцэж тэмдэглэл хийхийн тулд дэл сул үгнүүдийг алгасаж, харин байнга хэрэглэгддэг үгнүүдийн товчлол ашиглах хэрэгтэй. Сонссоноо өөрийнхөөрөө ойлгон дүгнэж бич. Багшийн хэлснээр дүгнэж бичих шаардлагагүй. Сана: чиний зорилго бол багшийн хэлж, ярьж байгааг сонсоод ойлгох болохоос, түүний хэлсэн үг бүрийг үг үсэг алдалгүйгээр бичих явдал биш юм.
  4. Аливаа чухал гэсэн үг, өгүүлбэрт таних тэмдэг тавина. Жишээ нь энд маркераар тодруулах, төрөл бүрийн хаалт, хашилт ашиглах гэх мэт. Үүнийг талаар зөвлөгөө хэсгээс харна уу.
  5. Гол санаануудыг дэмжих жишээ, дэлгэрэнгүйг товчхон боловч заавал тэмдэглэж авна.
  6. Хэрэв лекцийн төгсгөлд дүгнэлт хийж байгаа бол түүн дээр анхаарлаа маш сайн хандуул. Тэмдэглэлээ хийхдээ зохион байгуулалт сайтай байгаа эсэх дээрээ анхаараарай. Хэрэв хийсэн тэмдэглэл чинь дэс дараагүй байгаа бол гол санаануудыг дүгнэлт хэсэг дээрээ доош нь цувуулан бичээрэй.
  7. Лекцийн төгсгөлд ойлгоогүй зүйлсээ багшаас асуугаарай.
Лекцийн дараа
  1. Лекц дууссаны дараа бичиж авсан тэмдэглэлээ боломжтой бол маш хурдан гүйлгээд харчих. Учир нь аливаа лекцийг 24 цагийн дотор дахин харах нь үлдэц маш сайн байдагт оршдог.
  2. Лекцийн дараа ахин унших үедээ тэмдэглэлээ илүү дэс дараанд оруулж болох юм.
  3. Бичсэн лекцээ долоо хоногт дор хаяж нэг удаа харж байгаарай. Түүнчлэн дараагийн лекцний өмнө ахин харж хэвшээрэй.

Хэрхэн сурлагаа сайжруулах вэ?

Сурна гэдэг өдөр шөнөгүй ном уншина гэсэн үг биш. Хамгийн гол нь үр бүтээлтэй байх юм.

1. Бага хугацаанд үр бүтээлтэй сур. Сурна гэхээр л удаан хичээл хийх гэж бүү ойлгоорой. Харин удаан суугаад байхаар толгой ядарч юм тогтоолт, ойлгох чадвар буурдаг байна. Үүний оронд ямар нэг шинэ зүйл сурахдаа 10 минутыг л зарцуул. Тэгээд завсарлага ав. Тэгээд дахиад 10 минут хичээлээ хий. Яагаад гэвэл тархи хэсэг ажилласныхаа дараа дахин сэргэг болохын тулд хэсэг хугацааг заавал шаарддаг байна.
2. Та заримдаа өөрийгөө хөгжөөж сэргээж байх хэрэгтэй байдаг. Үүний тулд та нэг өдрийг ч амархад зарцуулж болно. Гэхдээ энэ үедээ хичээл хийсэнгүй гэж өөрийгөө бүү стрессд оруулаарай. Оюутнууд шалгалтыхаа өмнөх орой хичээлээ уншаагүй гэж баахан стрессд орж хонодог. Хэрвээ та үнэхээр л уншаагүй бол тэгээд л унтаад өгөх хэрэгтэй. Яадахдаа л сайн нойртой сэргэлэн байх хэрэгтэй.
3. Сэтгэл хөдлөлийн байдлаа ажигла. Хэрвээ та ууртай, уйтгартай, стресстэй, яарсан байгаа бол бүү хичээл хийгээрэй. Тархи амар амгалан байхдаа ямар нэг мэдээллийг хүчлэлгүйгээр хүлээгээд авчихдаг.Харин та тавгүй үедээ өөрийгөө хүчлэн хичээл хийх гэж суух юм бол цагийг дэмий л үрэх болно.
4. Хэрвээ та ямар нэг шинэ хичээл үзсэн бол түүнийгээ тухайн өдөр нь нэг удаа эргээд харчих хэрэгтэй. Хэрвээ хэд хоногийн дараа эргэн харах аваас дахин нэг шинэ хичээл үзэж байгаа мэт л байх болно. Ингэж өөрийгөө зовоохын оронд эхний өдрөө л дахин нэг харчих хэрэгтэй. Тэгвэл таны толгойноос гарахдаа удаан байх болно.
5. Хүмүүс бид анх юм сурч эхлэхээсээ авахуулаад л гараа ашиглаж эхэлсэн. Жишээ нь бид цэцэрлэгт байхад гараараа дүрс зурдаг байсан, тэгвэл бага ангид ороод үзэг барьж , геометрийн дүрс зурж эхэлсэн. Тэгвэл одоо бидний гар хэрэг болсоор л байх болно. Хэрвээ та ямар нэг юмны дэс дараа, учир шалтгааныг гаргах гэж буй бол том хэмжээний зураг ашиглах хэрэгтэй гэж бодож байна. Энэ танд заавал хэрэг болно.
6. Орчноо сайн бүрдүүлэх хэрэгтэй. Таныг хичээл хийхэд юу хамгийн сайнаар нөлөөлдөг вэ? Дуу хөгжим үү? гэрэл үү? нам жим байдал уу? Өөртөө хамгийн сайн гэсэн нөхцлөө бий болго.
7. Тархи юм мартана гэдэг бол хэвийн үзэгдэл. Тэрнээс тэнэгдээ биш юм. Та үүнд их уурлалгүй харин, мартахгүй байх арга хэмжээг л авах хэрэгтэй.
8. Хичээл хийх тодорхой цаг гарга. Зав гарахаараа хийе гэж бодож болохгүй юм. Та хичээл хийх цагаа яг л эмчид үзүүлэх гэж тохирсон цаг мэт ач холбогдол өгөх хэрэгтэй.
9. Өөртөө зорилго тавь. Зарим тохиолдолд хүмүүс хэтэрхий том зорилго тавьснаасаа болж, түүнээсээ шантарч, түүндээ хүрч чададгүй байна. Эхлээд та өөртөө бага зэргийн зорилго тавих хэрэгтэй. Тэгээд түүндээ хүрэхийн тулд мэрийх хэрэгтэй. Ингэж жижиг зорилгоос эхлээд зорилгоо том болгож болно. Мөн урт хугацааны болон богино хугацааны зорилго 2ын ялгааг гаргах хэрэгтэй. Урт хугацааны зорилго тань таны мөрөөдөл байх ёстой, харин богино хугацааны зорилго тань таны өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой байх ёстой юм.
10. Та хэрвээ ямар нэг ном унших гэж буй бол эхлээд номныхоо гарчигнуудыг болон номоо эхнээс нь дуустал нь нэг богино хугацаанд харах хэрэгтэй. Энэ нь яг аялалд явахаасаа өмнө газрын зураг харахтай адил юм. Үүгээрээ та сурах зүйлийхээ дөрийг олж авах болно.
11. Хичээлийг сайн ойлгох хамгийн сайн арга бол асуулт асуух байдаг. Ямар нэг хичээл унших , лекц сонсох үедээ өөрөөсөө яагаад, ямар учраас, хэзээ, хэн, яаж гэх мэтээр өөрөөсөө асууж байх хэрэгтэй байдаг.Та асуултад хариулах үед та түүнийг учир шалтгаанаар нь бодон тунгааж, мартах аюулаас өөрийгөө авардаг.
12. Унших гэдэг номон дээгүүр нүдээ гүйлгэнэ гэсэн үг биш. Зарим номнууд хэсэг бүрийн ард асуултуудтай байдаг. Хэрвээ таны ном асуултуудтай байвал заавал асуултуудад нь хариулаарай. Энэ нь сэдвийг ойлгох маш сайн арга юм. Мөн хэрвээ таны уншиж буй ном зураг дүрсүүд, гарфиктай байвал тухайн дүрс графикуудыг сайн харж, ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл сайн зурсан зураг, графикууд тэкстээс илүү сэдвийг ойлгуулж чаддаг.
13. Та хэрвээ уншсан зүйлээ дахин нэг сэргээж харья гэж бодож байвал битгий доторх тэкстийг нь уншаарай. Зөвхөн гарчигнуудыг нь хар. Тэгээд гарчиг доор байсан зүйлүүдийг өөрөө нэг санаж, бодох гээд оролд. Ингэж өөрийгөө шалгасны дараа харин дахиад нэг хараарай .Та юу мартсан, юуг дахин харах ёстойгоо сайн мэдрэх болно.
14. Тэгээд уншсан сэдэв гарчиг болгоны утгыг нэг өгүүлбэрт багцалж гарга. Энэ нь танд сүүлд санах, шалгалтны өмнө богино хугацаанд бэлдэхэд маш их хэрэг болно.
15. Хүмүүс чанга унших аваас сайн сурдаг гэж ярьдаг. Гэхдээ энэ тийм биш юм. Та зөвхөн өөрийн хоолойндоо анхаарахаас бус хичээлдээ төвлөрч чадахгүй л болов уу. Харин түүний оронд уруулаа хөдөлгөлгүй уншиж сурах хэрэгтэй .
16. Анх их сургуульд орж буй оюутнуудад тулгардаг гол зүйл бол лекц хөтлөх байдаг. Лекц сайн хөтлөх суурь үндэс бол сайн сонсогч байх юм. Сайн сонсогч байхын тулд лекцийхээ гол санаанд анхаарлаа хандуулж сонсох ёстой. Багшийн хэлсэн зүйл болгоныг үг үсэггүй бичиж авбал сайн лекц хөтөллөө гэж бодож болохгүй юм. Харин лекцэндээрээ сайн сонсож байгаад дараа нь сонссон зүйлсээ цэгцэлж бичих хэрэгтэй. Гэхдээ мэдээж томьёо, гаргалгаа зэргийг бичиж авах ёстой. Ингэж лекц хөтлөх аваас та лекцээ сайн хөтөллөө гэсэн үг.
17. Оюутнууд ихэнхдээ судалгааны ажил болон илтгэл тавих сэдвүүдээ өөрсдөө сонгож ,түүнийхээ дагуу өөрсдөө судалж, багшдаа шалгуулах хэрэгтэй болдог. Хэрвээ та өөрөө сэдвээ сонгох болвол юуны өмнө тухайн сэдэв багшид тань таалагдах ба танд өөрт чинь сонирхолтой баих ёстойг санаарай. Сонирхолтой гээд шууд сонгож болохгүй. Та нэгэнт судалгаа хийх ёстой учир таны сонгож авсан сэдвийн дагуу материал олдоц сайтай байх ёстой. Эс тэгвээс танд сүүлд хэцүү байдлыг бий болгоно.
18. Хийсэн зүйлээ багшидаа өгөхөөсөө өмнө алдаагаа сайн засаарай. Мөн хэн нэгэн таньдаг хүмүүстээ хийсэн зүйлээ эхлээд нэг шалгуулах хэрэгтэй. Өөр хэн нэгэн хүний санал танд хэрэг болно.

Дипломын ажил бичих аргачлал

 
Дипломын ажил бичих хамгийн чухал, хариуцлагатай ажил бол сэдэв сонголт юм. Сэдвээ хэрхэн зөв сонгон авахаас дипломын ажил амжилттай болох эсэх шалгаалдаг. Оюутнууд ихэвчлэн дипломын ажлынхаа сэдэв сонголтод дараах нийтлэг алдааг гаргадаг.
1.    Хэтэрхий өргөн хүрээтэй сэдэв сонгох.
Оюутнууд сэдэв сонголт хийхдээ хэтэрхий том, өргөн хүрээний сэдэв сонгох нь элбэг байдаг. Энэ нь тухайн оюутан материал элбэг олдох ч судалгааны ажил нь логик холбоогүй, эмх замбараагүй болгох эх үндэс болгодог. Дипломын ажил бол тухайн эрх зүйн тулгамдсан асуудлыг онолын хувьд боловсронгуй болгох саналыг тодорхой нотолгооны үндэслэлтэйгээр, логик дарааллаар дэвшүүлэн тавьж буй ажил юм. Гэвч хэт их өргөн хүрээний сэдэв сонгосоноос болж тухайн дэвшүүлсэн санаа нь багадах / сэдвийн багахан хэсэг болох /, түүнийг нотлоход хүндрэл бэрхшээлүүд олон тулгардаг. Нэг удаа миний бие дипломын ажил бичин суухдаа логикийн асар том алдаа гаргасан юм. Арбитрын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь гэсэн сэдвээр бичихдээ. Арбитрын үүсэл, хөгжил, арбитр Монголд, арбитрыг байгуулах эрх зүйн зохицуулалт, байнгын арбитр, түр арбитр, бирж, далайн, хөдөлмөрийн, худалдааны арбитр гэх мэтчилэнгээр задлаж өглөө. Дараа нь арбитрын эрх зүйн тулгамдсан асуудлыг бичиж дүрэм, хууль хоёрын зөрчилдөөнтэй асуудлыг тодорхойлж түүнийгээ хууль зүйн хүчин чадлын хувьд нотлож боловсронгуй болгох санал дэвшүүллээ. Ийнхүү хэт их өргөн сэдвээ бичих гэхээр бүхлээр нь бичвэл бүхэл бүтэн ном болчих гээд орхигдуулъя гэхээр логик нь алдагдчих гээд их л түвэгтэй байдал үүссэн юм. За яахав тэгээд яаж ийж байгаад бичлээ. Дүгнэлтээ бичих болсон бүхий л санаануудаа базан дүгнэхэд логик холбоосгүй болж өөрийгөө ороогдуулах олон алдаануудыг гаргалаа. Хамгийн гол нь өргөн хүрээтэй сэдэв сонгох нь өөрийгөө ороох олон асуудалд хүргэдэг юм. Нөгөө талаар бичихэд ч хүндрэлтэй. Энэ тэндээс олон материалууд олдож түүндээ автаад хэрэгтэй, хэрэггүйг ялгахад бэрх болж, бичье гэхээр эргэлзээнд хүргэдэг юм.
2.    Тухайн сэдвийн талаарх анхан шатны ойлголтгүй, дэвшүүлэх санаа байхгүй мөртөө сонгох
Оюутнууд ихэвчлэн тухайн хичээлийн улсын шалгалтыг өгөхгүйн тулд дипломын ажил бичдэг. Ингэхдээ тухайн сэдвийн талаарх анхан шатны ойлголтгүй, өөрийн бодож, санаж явах / дэвшүүлэх / санаагүй мөртөө сэдэв сонгодог. Энэ нь тухайн оюутан сэдвээ бүрэн хэмжээ судлан ойлгох, дараа нь сэдвийн тулгамдсан асуудлыг тодорхойлж дэвшүүлэх санаагаа олох асар том бэрхшээлтэй учирдаг. Ихэвчлэн ном дээр буй санааг олж уншин дутуу ойлгон сэдэв сонгох нь хэтэрхий туйлшрах гол эх үндэс болдог. Сэдвийн талаар бүрэн дүүрэн мэдлэггүй байж дэвшүүлж буй санаагаа нотолно гэдэг юу л бол.
3.    Урьд өмнө судлагдаагүй сэдвийг сонгоно гээд логикийн алдаатай сэдэв сонгодог. Дипломын ажлаа урьд өмнө нь огт судлагдаагүй сэдэв сонгоно гээд логикийн илэрхий алдаатай сэдэв сонгох нь элбэг тохиолддог. Тухайлбал: Чингэс хаан бол Парламентын бүгд найрамдах засаглалын онолыг үндэслэгч гэх мэт. Энэ нь тухайн асуудлыг хэт явцууруулж, туйлшруулж ойлгосоноос үйдэлтэй. Зурагтаар нэг эрхэмийн хэлсэн үгийг сонсчихоод түүнийгээ шинжлэх ухаантай хольж хутган нотлох гэж оролддог тал бий.
4.    Судалгааны хэт элбэг сэдвийг сонгодог.
Судалгааны хэт элбэг сэдэв сонгох нь шинэлэг санаа дэвшүүлэх эрдэм шинжилгээний ач холбогдлыг бууруулж орхидог. Учир нь судалгааны ажил бол өөрийн шинэлэг санааг дэвшүүлэх шаардлагатай байдаг. Нөгөө талаар хэт элбэг сэдвийг  амжилттай хамгаалах нь юу л бол. Улиг болсон дууг хүмүүс сонсдоггүйтэй адил судалгааны ажлыг тань ойшоохгүй байх, нөгөө талаар комисс нь үнэлэхдээ байдаг зүйлийг байдгаар нь бичлээ гэж үзээд л хагас оноо тавьж орхих магадлалтай.
5.    Огт материал олох боломжгүй сэдвийг сонгодог.
Сэдэв сонгохдоо тухайн сэдвийн дагуу социологийн болон бусад судалгаа хийгдсэн эсэх, хийгдээгүй бол хийж болох эсэхийг анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар бусад улс орны туршлага, судалгаа, бусад материал олдох боломжтой эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Ихэвчлэн оюутнууд тухайн сэдвийг сонгосоныхоо дараа материал олдохгүй энэ тэрүүгээр гүйлдээд л байдаг. Энэ нь ихэвчлэн гадаад хэлний мэдлэг тааруухан оюутнуудад тохиолддог. Материал олох нөөц боломжоо тодорхойлохгүйгээр сэдэв сонгох нь харанхуй зүү олохтой ижил.
Сэдэв сонгохдоо анхаарах зүйлс:
1.    Сэдвийнхээ хүрээг нарийвчилж болох эсэхийг анхаар.
2.    Сэдвийн судлагдсан байдлыг тодорхойлон хэт элбэг сэдэв сонгохгүй байх.
3.    Сэдвийн шинэлэг тал, ач холбогдлыг тодорхойлох хэрэгтэй. Шинэлэг тал, ач холбогдол багатай сэдэв сонгох нь эрсдэлтэй.
4.    Огт судлагдаагүй сэдэв байгаа бол сэдэв нь логикийн хувьд нотлох боломжтой эсэхийг анхаар
5.    Судалгааны материал олох боломжтой эсэхийг анхаар. Ингэхдээ өөрийн нөөц боломжоо тодорхойлох хэрэгтэй. Тухайлбал: Хэлний мэдлэг, танилын сүлжээгээ тодорхойлж өөрийн танилын сүлжээ, хэлний мэдлэгт тохирохгүй сэдэв сонгох нь тухайн сэдвийн талаарх материал ховор олдоход хүргэдэг.

Оюутнуудын курсын ажил бичих зөвлөмж

 
Курсын ажил нь суралцах хугацаанд эзэмшсэн онолын мэдлэгийг улам өргөжvvлэн өөрийн чадвар, дадал, туршлагыг бататгах, мөн бие даан тодорхой нэг чиглэлийг гvнзгийрvvлэн судлан програм бичиж мэргэшихэд чиглэсэн заавал гvйцэтгэх хичээл юм.
Оюутнууд курсын ажлыг сургууль тэнхимээс томилогдсон удирдагч багшийн удирдлаган дор хийж гvйцэтгэнэ. Удирдагч багш нь удирдсан оюутнуудынхаа хийж буй ажлыг чиглvvлж өгч удирдан ажиллах, ажлын явц, гvйцэтгэлийг нь хянах, мэргэжил аргазvйн зөвлөгөө өгөх vvрэгтэй. Курсын ажлын сэдэв нь оюутны эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл тавих, мөн цаашилбал оюутны өөрийнх нь мэргэшлийн чиглэлээ сонгох, улмаар төгсөлтийн дипломын ажлын онол практикийн тодорхой хэсэг байхаар сонгогдсон байвал илvv тохиромжтой
Курсын ажлын хүрээнд дараах ажлуудыг заавал хийж гүйцэтгэнэ
_____________________________________________

I. Хийх ажлын төлөвлөгөө, удирдамжаа боловсруулж удирдагч багшаараа хянуулан батлуулсан байна.
II. Батлагдсан хугацаанд багтаан курсын ажлаа дуусгаж, хийсэн ажлынхаа тайланг бичиж, тэнхимийн семинараар хэлэлцvvлэн хамгаална. Хамгаалалтанд оюутан өөрийн хийж гvйцэтгэсэн ажлын талаар товч танилцуулга хийнэ. vvнд:
· Курсын ажлын зорилго
· Бvтэц, агуулга
· Судалгаа шинжилгээний ажил
· Эцсийн vр дvн
Тухайн оюутныг хамгаалалтанд орохоос өмнө удирдагч багш курсын ажлын эцсийн гvйцэтгэлийг шалгаж vзэж тодорхойлолт гаргаж өгнө.

Тайлангийн хувьд
_____________________________________________
Нийтдээ 12-оос доошгvй хуудастай байх бөгөөд А4 хэмжээтэй цаасан дээр эвлэсэн байна. Цаасан дээрх текстийг
- дээрээсээ 2,5 см
- доороосоо 2,5 см
- зvvн талаасаа 3 см (vдээсний зай ороод)
- баруун талаасаа 2 см
- хvл хэсэгт 0.5 см
- толгой хэсэгт 0.5 см зайтайгаар бичнэ.
Тайланд бичигдэх зvйлс:
a) Нvvр хуудас
b) Гарчиг
c) Курсын ажлын төлөвлөгөө
d) Судалсан объект, ажлын судлагдсан байдал, агуулгын талаарх оршил хэсэг
e) Төлөвлөгдсvн ажлыг хийж гvйцэтгэхэд зайлшгvй судлах шаардлагатай онолын хэсэг. vvнд: уншиж судалсан зvйлийн хураангvй.
Жич: Онолын хэсэг нь нийт тайлангийн 1/3-с хэтрэхгvй байна.
f) Эцсийн vр дvн, дvгнэлт
g) Хавсралт /судалгааны материал, Анализын ба програмын бичлэг. гм /
Тодорхой стандарт форматын шаардлага хангасан байна.

Философи

Философи буюу Гүн ухаан нь хорвоо ертөнц ба хүний нийгмийн мөн чанар, түүнчлэн хүний амьдралын утга учирын талаар эцэслэн тунгааж, аль болох түгээмлээр зөвшөөрөгдөхүйц тайлбарыг хайж судлах ухаан юм.
Философи гэдэг нь грек хэлний "φίλος" буюу дурлах, "σοφία" буюу цэц мэргэн гэсэн хоёр үгний нийлбэрээс гаралтай бөгөөд "цэц мэргэнд дурлах" гэдэг утгаар хэрэглэгдэж байв.
Философи гэдэг бол бид улам илүү мэргэн ухаантай болох, өөрийгөө гүн гүнзгий ухамсарлан улам сайн хүн болох зорилгоор үйлдэж, үнэлж цэгнэж, оюун дүгнэлт гаргаж байгаа тэр аргыг бүтээлч шүүмжлэлтэйгээр, системтэй шинжлэн судлах явдал юм.
Анхны агуу их философич Сократ философи бол амьдралын сонголт, үйл ажиллагаа болон сэтгэн бодохын зөв зарчмыг олох зорилготой өөрийгөө шүүмжлэлтэйгээр танин мэдэх үйл явц мөн гэж үзэж байв. Сократ асуулт-хариултын аргандаа өөрийн алдаа болон юм мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн биеэ тоосон бодлыг бут цохихын тулд егөөдлийг ашигласан юм.
Философи дахь хоёр үндсэн уламжлал
1. Хүний шинж чанарыг шинжлэн судлах
2. Байгаль ертөнцийг судлах - Байгалийг судалсан эртний философичид атом болон түүний олон талын тухай орчин үетэй нэлээд ойролцоо онол сургаал гаргаж байжээ.
17, 18-р зуунд философичид философи дахь хоёр уламжлалыг хүнийг шинжлэх явдалд аваачиж нэгтгэн байгалийг танин мэдэх бидний мэдлэгийн зааг хязгаарыг тодорхойлохыг оролдсон. Энэ шинэ хандлага Декартаас эхэлж хөгжлийн дээд оргил нь Кант болсон.
Философичдын дотор философийнхоо эсрэг байр суурьтай хүмүүс байсан. Философи ач холбогдол багатай зүйл судалдаг, эсвэл жинхэнэ биш хуурамч асуудлаар оролддог, эсвэл оршин тогтнож байгаа улс төрийн байгууллагыг зөвтгөхөд л үйлчилдэг гэх мэтээр буруутгадаг байв. Манай үед философийг хамгийн хайр найргүй шүүмжилсэн хүний нэг нь Австрийн философич Витгенштейн байсан юм.

Социологийн шинжлэх ухааны нэвтэрхий толь бичиг / англи хэл дээр

СОЦИОЛОГИЙН ТУХАЙ Социологи нийгмийн өөрчлөлтийг судалдаг

Бусад шинжлэх ухаан нь нийгмийг өөр өөрийн өвөрмөц талаас нь судалдаг бол социологийн шинжлэх ухааны ялгагдах гол ялгаа нь цэвэр нийгмийн харилцааг судалдаг. Социологи нь нийгмийн бие даасан шинжлэх ухаан бөгөөд нийгмийн эд эс болох хүмүүс, хүмүүсийн харилцан үилчлэлээр өөрчлөгдөн хувьсан байдаг хэсгүүд болон нийгмийг нэгдмэл организм болохын хувьд судалдаг. Өөрөөр хэлбэл социологи нь нийгмийг бүхэлд нь буюу аль нэг талыг объектоо болгон судалдаг.
Ямар нэгэн шинжлэх ухааны хавсарга бүрэлдэхүүн хэсэг, арга нь ч биш. Нийгмийн хэсэг бүлэг хүмүүс, нийтлэг, нийгмийн харилцаа холбоо, хамааралыг судалдагаараа онцлог.
Нийгэм нь хурдан бус удаан хугацаанд өөрчлөгддөг ч үүнийг социологийн ШУ судалсаар байдаг. Нийгмийн өөрчлөлт гэж юу вэ?
Нийгмийн өөрчлөлт бол нийгмийн бүтцийн маш чухал өөрлөлт. Түүнчлэн энэ өөрчлөлтийн илэрхийлэл буюу үр дагаварын хэмжээ,үнэлэмж, соелын эс ширхэг болон билэг тэмдэг өөрчлөгдөж байдаг. Энэ тодотгол бол маш өргөн ба энэ нь өөртөө хүний зан байдал,соел болон хүмүүсийн нийгэмд чухал бэлэг тэмдгүүд эдгээрийг нийгмийн өөрчлөлтөд багтаадаг, харин Сорокины хувьд бол нийгмийн өөрчлөлт бол цаг хугацаа болон орон зайнд, зэрэг давтаддаг үйл явц бөгөөд жирийн шугаман байдлаар хэмждэггүй.

Сонгодогууд социологийн судлах зүйлийн талаар

Францын алдарт социологич Э. Дюркгейм социологийн ШУ-ныг материал мөн хэмээн үзэж байсан. 3үйл гэдгийг хамтын зүйл гэж ойлгож байсан. Иймээс ч тэрээр социологийн судлах зүйлийг хамтын үйл ажиллагааны бүхий л хэлбэр гэж ойлгожээ. Э. Дюркгеимийн үзэж байгаагаар нийгмийн баримт материалуудын объектив бодит шинжийг зөвшөөрөх нь социологийн аргын голлох шинж юм.

Германы социологич М. Веберийн үзэж байснаар бол социологи нь хүний нийгмийн зан байдлын шинжлэх ухаан юм. Тэгэхдээ тэрээр нийгмийн зан байдал гэдгийг хүмүүсийн хоорондын харилцаа өөрөөр хлбэл хүнээс өөрөөс нь хамаарч илэрдэг үйл явц хэмээн үзэж байв. Субъект хүнд өөрт нь ямар нэгэн тодорхой утга санаа олгодог учраас энэ харилцааг тэрээр нийгмийн зан төрх хэмээн үзсэн юм.

Марксизмын хувьд социологи гэдэг нь өргөн утгаараа нийгмийг систем болохынх нь хувьдаа судалдаг ШУ бөгөөд энэхүү системийг түүний бүрэлдэхүүн элементууд болох бие хүн, нийтлэгийн хэлбрүүд, нийгмийн байгууллагуудынх нь төлөвшил, хөгжлөөр нь дамжуулан судалдаг ШУ юм. Марксист арга зүйн байр сууринаас бичигдсэн Г.В. Осиповын “Социологи” хэмээн суурин бичигт социологийг түүхэн ёсоор төлөвшин тогтсон нийгмийн төлөвшил хөгжлийн ерөнхий болон өвөрмөц хууль зүй тогтлуудын тухай ШУ хэмээн тодорхойлсон байна.

Ойлголт ухагдахуун

Социологи хэмээх үг нь латиний societies буюу нийгэм,logo буюу үг, ойлголт, сургаал гэсэн үгнээс гаралтай Нэр томъёны хувьд социологи гэдэг нь нийгмийн тухай ШУ гэсэн үг болох нь. Социологийн ШУ-ыг үндэслэгч Францийн сэтгээгч О. Конт социологийг ниймийн тухай позитив ШУ хэмээн үзэж байв. Орчин үеийн социологи нь нийгмийг дүрслэхдээ социаль бүтцийг үндэс болгодог .
Социаль бүтэц нь: институутуд,социаль роль , социаль статусуудын цогц нийлбэр болдог. Гэр бүл, үйлдвэрлэл,шашин, боловсрол,хувийнөмч, арми, улс орон зэрэг н нийгмийн үндсэн суурь институтууд юм.
Нийгмийн хэрэгцээ хүний хэрэгцээнүүд нийцэж давхцвал уул хэрэгцээг үндсэн хэрэгцээ гэнэ. Нийгмийн оршин тогтнох үндсэн баялгийн бүтээл, залуу үеийг сургаж хүмүүжүүлэх, хүний нөхөн үржихүй нийгмийн хэвийн байдлыг хангах гэх мэтийн хэрэгцээнүүд нь хүн амын олонхийн хүлээн зөвшөөрдөг үндсэн хэрэгцээнүүд юм.
Нийгмийн аль нэг үндсэн хэрэгцээг хангахын тулд социаль үүргийг өөртөө хүлээдэг стандартчилсан хэлбэрийг социаль институт гэнэ. Институт бүр нь өөрчлөгдөшгүй урьдчилан өгөгдсөн сургах, хүмүүжүүлэх, үйлдвэрлэх, хамгаалах гэх мэтийн үүргүүдийг биелүүлж байдаг.
Үүрэг роль 2 нягт холбоотой, тухайн үүрэг, ролийг гүйцэтгэн байсан хүмүүс өөрчлөгдлөө ч гэсэн роль нь хэвээр үлддэг. Хүмүүс өөрчлөгдсөн ч социаль роль болон социаль статус байж л байдаг.
Статус гэдэг нь хүмүүсийн нийгэмд эзэлдэг байр суурь, социаль байр байдал юм.
Нэг янзын социаль байр суурь эзлэж байгаа болон нэг янзын ролийг гүйцэтгэж байгаа хүмүүсийн нийлбэр цогцыг социаль бүлэг гэдэг. Томоохон бүлгүүд нь нас хүйсээр нь, үндэстэн,угсаатанаар, мэргэжлүүд, эдийн засгаар, шашнаар, улс төрөөр гэх мэт бүлгүүд байж болно. Ийм гол бүлгүүд байдаг бөгөөд эдгээрийг бүхэлд нь социаль бүрэлдэхүүн гэж нэрлэдэг.
Эрх мэдэл, социаль баялгаас хүртэх хэр хэмжээний тэгш бус байдлаас үүссэн пирамид ямарч нийгэмд байдаг. Дээр дээрээсээ давхар мөн байрласан эдгээр бүлгүүд нь нийгмийн социаль давхраажилтийг бүрдүүлдэг. Эдгээр бүлэг давхаргуудыг холбож байдаг чухал зүйл бол нийгэмдэх хөдөлмөрийн хуваарь юм.Социаль бүтэц нь нийгмийн арьс яс болдог бол соёл нь түүний мах бодь нь болдог.

Хүн социаль хэм хэмжээ ба ролийг зөв эзэмших үйл явцыг социаль хяналт үргэлж хянаж байдаг бөгөөд энэ нь маш олон янзаар илэрдэг. Санкци нь эсрэг ба сөрөг гэсэн хэсэгт хуваагддаг хяналтын механизм нь энэхүү санкцийг хэрэглэснээрээ нийгмийн тогтвортой байдлыг хангаж байдаг. Социаль харилцааг хяндаг хууль хэм хэмжээ байхгуй бол нийгэм хямралд орох бөгөөд үүнийг аноми байдал гэж нэрлэдэг.